3. Найруулгын алдаа

140 21 0
                                    

Найруулгын алдаа гэдэг нь уншихад амархан биш утга зүйн хувьд алдаатай байхыг хэлнэ. Найруулгын алдааг 9 ангилдаг.

1. Баримтын алдаа
2. Хэл зүйн алдаа
3. Учир зүйн алдаа
4. Тэмдэгтийн алдаа
5. Үг дутсан алдаа
6. Гоо зүйн алдаа
7. Дүрслэх хэрэглүүр буруу сонгосон алдаа
8. Үг илүүдсэн алдаа
9. Гарчиг эх хоёр зөрчилдсөн алдаа гэх мэт.

Гэхдээ бүгдийг нь нэг бүрчлэн яриад яахав гол юмаа л яръя даа.

1. Баримт бичиг, статистикийн тоог оруулахад алдаа гарсаныг баримтын алдаа гэдэг.

2. Хэл зүйн алдаа нь түгээмэл байдаг найруулгын алдаа юм. Хэл зүйн алдаа гэдэг нь монгол хэлний хэлбэр, үг бүтэх ёс зэргийн зөрчсөн алдааг хэлдэг.

Жишээлбэл: шдээ,  юүхэв гэх үгс хэл зүйн алдаанд ордог. Үүнийг яаж засах вэ? гэвэл

шдээ-шүү дээ
юүхэв-юу гэх вэ гэх мэтээр засаж болно.

3. Учир зүйн алдаа гэж логикийн хувьд алдаатай байхыг хэлдэг. Ийм та бүхэн ямар нэгэн зохиол бичихдээ үйл явдлуудаа сайиар төлөвлөж бичих нь учир зүйн алдаа гаргахгүй бичхэд их тус болох байх гэж бодож байна.

4. Тэмдэгтийн алдаанд таслал их чухал үүрэгтэй байдаг. Жишээлбэл 1, 2, 3, гэх мэт. Өөр бас өгүүлбэрийн төгсгөлд цэг тавих хэрэгтэй. Хашилт, тодорхойлох цэг, зураас, асуулт асуусан бол асуултын тэмдэг тавих, анхааруулж байгаа зүйлд анхааруулах тэмдэг тавих гэр мэт.

5. Үг дутсан алдаа гэдэг нь өгүүлбрийн утга санаа бүрэн илэрхийлэгдээгүй үед гардаг алдаа юм. Ямар нэгэн өгүүлбэрт утга санааг илэрхийлдэг гол үгийг нь орхиод биччихээр үг дутдаг.

7. Дүрслэх хэрэглүүрээ буруу сонгох ч мөн адил найруулгын алдаандаа ордог байна.

8. Тухайн өгүүлбэр бүрэн болчихсон байхад илүү үг нэмж бичих нь алдаа болж өгдөг.

9. Гарчиг эр хоёр зөрөлдсөн бол найруулгын бас нэг алдаа болдог байна. Жишээбэл:Бид нар шинэ хэсэг бичихдээ гарчигтайгаа бичсэн эхийнх санаа нь авцалдахгүй бол энэ алдаа түгээмэл гарах нь элбэг байдаг.

Энэ алдаануудыг сайн анхаарч бичих хэрэгтэй. Тэгвэл илүү гоё болох болноо.

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang