5. Хэрхэн бичих вэ?

101 15 0
                                    

Олсон санаагаа хэрхэн бичих вэ? гэдэг хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Жишээлбэл:Чи эмчийн тухай бичлээ гэж бодъё. Яг юуны эмч гэдгийг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Бичих санааны товч агуулгыг эхлээд бодож бичнэ.

Энэ эмчийн тухай яагаад бичихээр болсон? Яг ямар асуудал тулгарч байгааг нь тодорхой үр дүн нь ямар байх вэ? гэх мэт.

Өөр бас дүрүүдийнхээ нэрийг англиар биш аль болох Монголоор бичвэл илүү амар байдаг. Солонгос нэрийг дуудлагынх нь дагуу крилл рүү хөрвүүлж бичихэд уншихад их амар байдаг.

Өмнө хэлж байсанчлан зохиол бичих хэв маяг их чухал байдаг. Аль болох товчлон бичихгүй байхыг хүсье. Товчлон бичсэн зохиолын үг үсгийн алдаа болон найруулга зэрэг нь уншихад илүү хэцүү болгож байдаг. Тиймээс аль болох үгээ товчлохгүй бичих хэрэгтэй.

Бичихэд их олон зүйлс шалтгаалж байдаг. Жишээлбэл: Ковер зураг нүүр зураг гоё байсан ч гэсэн тухайн зохиол сайн биш байж болно. Тиймээс бичиж байгаа гол зүйлийн чинь утга санаатай ковер зураг нь нийцэж байх хэрэгтэй.

2-рт дүр сонголт энэ бол уншигчид уншихыг хүсэн айдолоор эсвэл бүр өөрийнхөө дуртай айдолуудаар яг ямар төрлийн эсвэл яаж бичвэл их гоё байх вэ? гэх талаар сайн бодох хэрэгтэй.

3-рт бичихдээ улирал цаг сар гээд энэ бүхэн чухал. Цагийн  баримжаа их чухал. Чиний бичиж байгаа зүйл чинь өнгөрсөн эсвэл одоо ирээдүйд болох уу? гэдгийг нь шийдсэн байх ёстой.

4-рт орчин болон дүрслэл. Орчин бол чиний дүр яг ямар газар өссөн эсвэл хаана байгааг нь дүрсэлж өгвөл нүдэнд илүү бодитоор бууж өгнө. Жишээлбэл: Их өндөр том байшин. Тэр орчин нь яг ямар өнгө, шинж чанар зэргээр нь дүрслэж болно.

Энэ 4 зүйлийг бичихдээ зай авч догол мөрнөөс бичихгүй бол ялгаж уншихад бас их амаргүй байдаг шүү.

Үгийн төгсгөл бас их чухал байдаг. Хүмүүс нэг нөхцлөөр олон дахин давтагдаж бичсэн бол унших сонирхолгүй болж байдаг.

Жишээлбэл: Өнөөдөр чи сайн ажиллаа гэж өгүүлбрийг төгсгөчихөөд дараагийн өгүүлбэрээ дахиж лаа гэх төгсгөхийн оронд арай өөр нөхцлөөр төгсгөвөл илүү тохиромжтой.

Зохиолын чинь нэг хэсгээ хэрхэн бичих вэ?

Хүн бүрийн бичих арга өөр байдаг тул яаж ч бичиж болно. Тухайн санааг чи хэрхэн өргөжүүлж илүү гоё болгож, ямар үйл явдалтай болгохоо хүртэл нарийн төлөвлөх хэрэгтэй. Дүрүүдийн онцгой шинж чанар тэр бүгдийг нь илэрхийлэхээр бичиж өгвөл илүү ойлгомжтой болно. Энэ нь эхлэл хэсгийн их чухал зүйлийн нэг билээ.

Үүнийг бичихэд бас POV буюу POint  your View гэх нэршил гарч ирдэг. Энэ нэршил нь бол өөрийн буюу гол дүрийн талаас бичихийг хэлдэг. Энд бас хэд хэдэн ангилал бий.

Зохиолчийн талаас бичнэ гэдэг нь тухайн зохиолчийн талаас бүх дүрүүдийн үйл явдал бодол, зэрэг нь өрнөж байдаг.

Харин гол дүрийн талаас гэвэл чи зөвхөн нэг хүний өнцгөөс харж бичнэ гэсэн үг. Зохиолчийн талаас ялгаатай нь бусад дүрийн бодол, болж буй үйл явдлыг мэдэх боломжгүй. Зөвхөн гол дүрийн баатар юу бодож юу хийж байгааг нь тодруулж өгдөг.

Хаая дутуу зүйл үлдэж байж магадгүй тул уншаад юуны тухай оруулвал болохоо хэлж өгөөрэй. Дараа дараагийн хэсгээр юу оруулахаа сайн мэдэхгүй яваад байна л даа. Юуны тухай оруулвал зүгээр вэ?

Шинэ Бичээчдэд Өгөх Зөвөлгөө Où les histoires vivent. Découvrez maintenant