ᴘᴀʀᴛ ᴛᴡᴏ ||

146 26 0
                                    


Сургууль ойртон, Мингюүг машинаа түр зогсоохыг хэллээ. Тэр гайхсан бололтой над руу харснаа машинаа замын хажуу руу зогсоолоо. Ким Мингюүтэй цуг нэг машинаас бууж өөрөө өөртөө төвөг удаад яахав. Тэртээ тэргүй хангалттай хэцүү байхад.

"Би энд буулаа. Сургууль дээр танихгүй—-" Хоёр аав ирнэ гэдгийг гэнэт санан танихгүй царайлах худлаа гэдгийг саналаа.

"Царайлвал сайхан байсан юм!...."

"Аав чинь ирнэ гэдгийг мэдэж байгаа биздээ? Бөгжөө зүүхээ мартав даа! Бас И Чантай хэлхэлдээд яваад байв даа!"

Машиных нь хаалгыг хүчтэйхэн шиг хаачхаад, хөлөө дэвслэн сургууль руу алхаж эхэллээ. Мартхаасаа өмнө бөгжөө гаргаж зүүлээ. Чан дахиад л уурлах байхдаа, би ч уурлах л байсан л даа.

Сургууль руу ортол Чан үүдэнд намайг хүлээгээд зогсож байв. Түүнийг гүйж очоод тэврэх гэснээ азнан эргэн тойрноо сайтар ажиглалаа.

••••

"Төвөгтэй юм! Хэён а, чамайг тэр нэг юмтайгаа нэг гэрт амьдардаг, өдөр бүр цуг хонодог гэдгийг бодох төдийд л уур хүрч ядаж байхад, юу? Лекц тавих а? Хурдан сал тэгэх үү? "

Чаныг тайвшруулах санаатай түүнийг тэвэрлээ. Түүний уурлах зөв шүү дээ. Ямар хүн хайртай хүнээ өөр хүнтэй цуг байхыг харахыг хүсэх билээ дээ.

"Уучлаарай... өнөөдөр л тэсчих! Дахиж ирэхгүй юм чинь! "

Чан хацар дээр үнсэн толгой дохилоо. Энэ их асуудал, үл ойлголцол дунд надад аз жаргал бэлэглэдэг ганц эерэг вирус минь. Заавал Ким Мингюүгээс салаад Чантайгаа сууна даа.

Утас дуугаран хартал ааваас байв. Гэнэт аавыг ирж байгааг санан, санд мэнд Чаны хацар дээр хальт үнссэн болчхоод лекцийн танхим руу гүйлээ. Чан санаа алдсаар миний араас даллаад хоцрох нь нүдний буланд хальт харагдав.

Ядаж надад ах эгч ч юмуу дүү байсан бол ингэж хайргүй хүнтэйгээ сууж зовохгүй байхгүй юу. Урьд насны минь хийсэн нүгэл одоо намайг зовоож байх шив.

Амьсгаадсаар лекцийн танхимийн гадаа ирэн, цүнхнээсээ жижиг толио гарган өөрийгөө харлаа. Аавыг байх хугацаанд аятайхан байж байгаад явуулахгүй бол одоо байгаагаасаа дордох биз. Лекцийн танхимны хаалгыг нээн дотогш ортол, Ким Мингюү тайзан дээр зогсож байв. Харин манай аав болон Ким Мингюүгийн аав хамгийн урд талын суудал дээр сууж байгаа харагдав. Мингюү намайг харчихаад над руу даллах нь тэр. Нэг муухай харах гэснээ болин, хөнгөхөн санаа алдчихаад аавын дэргэд очлоо.

"сайн байна уу, та?" Ким Мингюүгийн аавтай мэндлэн аавынхаа хажууд очин суулаа.

"ө, бэр! за та хоёр минь хэзээ бид хэдийг нэг эмээ өвөө болгож баярлуулах гээд байна?" Би худлаа инээвхийлээд өнгөрөх гэтэл аав юу юугүй бид хоёрыг өнөөдрийн дотор хүүхэдтэй болохыг тушаагаад эхлэв. Эргэн тойрноо ажиглатал Чан найзтайгаа цуг нөгөө талын эгнээнд сууж байв. Түүн рүү үл ялиг инээмсэглэтэл тэр нүдээ ирмэлээ.

••••

Ким Мингюүгийн лекц дуусан хүүхдүүд цувран гарцгааж байв. Тэр тайзнаас бууж ирээд аавтай мэндлэн намайг мөрөөр минь тэвэрлээ. Чаны сууж байсан газар луу хальт хартал бид хоёрыг хараад сууж байв. Чан санаа алдаад босон гарах хаалга руу явж байв.

"Мингюү ч яах аргагүй мундаг захирал шүү, лекцээ хүртэл ийм товч тодорхой хэрнээ үр өгөөжтэй тавьж чаддаг" Аав учиргүй Мингюүг магтаад л сүйд байв. Тэдний юу яриад байгаа нь ерөөсөө сонсогдохгүй, зөвхөн Чаны царай л нүдэнд харагдаад байв. Би ч ёстой новшийн хувиа хичээсэн хүн юмдаа. Чаныг биш өөрийгөө бодоод л түүнийг хажуудаа уяад байх юм даа.

Аав руу хартал нэг л ёозгүй харцаар надруу харан "Хэён, надтай цуг нэг машинаар явъя. Ким хүргэн өнөөдөртөө ганцаараа явчих" гээд түрүүлээд гараад яваад өгөв. Мингюүгийн гарнаас мултран, түүний аавд баяртай гэчхээд аавын араас гарлаа.

Лекцийн танхимны гадаа байх хэдэн хүүхдүүд учиргүй шуугилдан намайг бүчээд авав. Юу болоод байгааг ч ойлгосон юмгүй таньдаг царай байна уу үгүй юу хайж эхэллээ.

"Хэён, чи саяны Ким Мингюүгийн эхнэр гэж үнэн юмуу? Чи чинь Чантай үерхдэг биш бил үү? "

Сургуулийн хүүхдүүд бид хоёрыг анзаарчихсан байв. Би юу гэж хариулхаа мэдсэнгүй, ямар Чан миний найз залуу, Мингюү миний нөхөр юмаа гэлтэй биш. Тэдний дундаас сугаран гараад аавын араас гүйлээ.

Урт амьсгаа авчхаад машинд суулаа. Аав нүдээ анин, гүнзгий амьсгаа авж байв. Ямар нэгэн таагүй зүйл болж дээ.

Сандран аав руу хартал, аав нүдээ нээн намайг алгадах нь тэр. Юу болоод байгааг ерөөсөө ч ойлгож амжсангүй, алгадуулсан хацраа барин сууна.

"Би чамайг тэр нэг юмнаасаа холд гэж хэлсэн биздээ! Яах гээд нүднээс далдуур уулзаж учраад заваараад байгаа юм!!! ЖОН ХЭЁН!! ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД ЧИ ЭНЭ СУРГУУЛЬД СУРАХГҮЙ!! МИНГЮҮ ТА ХОЁР ЦУГТАА ГАДАГШАА ЯВЖ АМЬДАР!! ГҮЙЦЭЭ! "

"Юу? Яаж? ... та намайг хайргүй хүнтэй минь хүчээр суулгаа биздээ? Яасан ч явж чадахгүй ээ! "

Аав нарийн бичиг рүүгээ залган миний хувийн хэргийг сургуулиас авахыг шаардав.

"Хэрвээ чи явахгүй гэвэл тэр уулзаад байгаа амьтан чинь явна! Мэдэв үү!!"

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now