ᴘᴀʀᴛ ᴇʟᴇᴠᴇɴ ||

70 13 0
                                    


"Чи яагаад ингэтлээ уучихаа вэ?"

Хөл дээрээ ч тогтож чадахгүй байгаа Мингюүг Вонү ах Сынчол ах хоёр цугтаа өргөсөөр өрөө рүү нь оруулж өгөв. Ойрын үед байнга л оройтоод байсан өнөөдөр бүр үүр цүүрээр согтуу ирдэг юм байж.

Сынчол ах Вонү ах хоёрт уух юм хийж өгөн Мингюүг яагаад ингэж их уусныг нь асуувал тэр хоёр амьсгаагаа даран хэсэг суув.

-   Өнөөдөр бид хэд найзлаж эхлэсний нэг ой маягийн өдөр байсан юм лдаа~ өдөр завгүй гээд шууд 24 цаг болонгуут л тэмдэглэчихлээ~

Сынчол ах хэлэхэд нь яагаад ч юм инээд хүрэн тэсэхгүй инээчхэв. Тэдний нөхөрлөл намайг гайхшруулж ханахгүй юм~ үнэхээр л уух том шалтгаантай л байсан юм байна!

Өнөө хоёрыг үдэж өгөн таксинд суулгачхаад би ч өөрөө үргэлжлүүлэн унтлаа. Өнөөдөр азаар гадагш гарах ажилгүй болохоор өдөржин унтаж болох юм. Гэхдээ Мингюү өнөөдөр амралтын өдөр байхад яагаад завгүй гэсэн юм бол доо?

Хэн нэгэн хацранд хүрэх шиг мэдрэмж төрөн нүдээ нээвэл Мингюү над руу ширтчихсэн сууж байв. Тэр сандран сэрээсэнд уучлаарай гээд сүрхий.

"Хэзээ сэрсэн юм? Дотор чинь гайгүй юу?"

Тэр толгой дохин "би сүртэй шартдаггүй ээ~ хоёулаа гадуур гарах уу?"

Би толгой дохивол Мингюү өөрийгөө бэлдхээр өрөөнөөс гараад явчихав. Өнөөдөр яагаад завгүй гэснийг нь асууж амжсангүй.

Гадуур алхангаа эргэн тойрноо ажиглан ярилцан явна. Цаг агаар ч сайхан байгааг хэлэх үү~ алхаад л баймаар.

"А! Чи яагаад өнөөдөр завгүй гэсэн юм? Өнөөдөр чинь уг нь ойн баяр чинь гэсэн биздээ?"

Мингюү жуумалзан "чамтай цуг байх гээд л! Сүүлийн үед завгүй байгаад цугтаа байж чадаагүй шт!" гэхэд нь өөрийн эрхгүй л догдлох мэдрэмж авах нь тэр.

Хацар минь ягаарч хоолой цаашаа орно. Юу гэж хариу хэлэхээ ч мэдэхгүй нь. Тэр үнэхээр намайг яаж догдлуулхаа сайн мэдэх юм~

Оройн хоолоо хамтдаа идэхээр ойрхон байх ресторанд сууна. Үе үе эргэн тойрноо ажиглан юуны ч талаар хамаагүй ярьсаар.
Гэнэт л Мингюү усандаа хахан үүдний зүг рүү харан хөшөөд суучхав.

- зүгээр үү?

Мингюү толгой дохихтой зэрэгцэн нэг эмэгтэй түүнийг хүзүүдээд тэврээд авав. Юу болоод байгааг ойлгож ядан түүн рүү бас тэр эмэгтэй рүү ширтэн сууна.

Нөгөө өнгөрсөн үеийн экс гэдэг нь үү?
Эсвэл мартаж чаддаггүй анхны хайр нь юмуу?

"Ямар удаан уулзсангүй вэ~ чи бүр царайлаг болчихжээ! Гюү~"

Гюү? Гюү? ГЮҮ!!!
Энэ эмэгтэй яг хэн юм бэ?

Яагаад миний нөхрийг учир зүггүй нэрээр нь бус хочоор нь дуудаж тэвэрч аваад байгаа юм? Ёстой шал дургүй хүрчихлээ.

- Чи үнэхээр л өнөөдөр завгүй байсан байж!

Цухалдсаар түүний тайлбарыг ч хүлээлгүй тэр ресторанийг орхин гарав. Мингюү хойноос хашхирах ч араас гүйцэж ирсэнгүй.

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now