"Чи өглөөний цайгаа дахиад л уухгүй явах нь!"Мингюүтэй яагаад ч харц тулгарч чадахгүй—- үгүй ээ ер нь нэг өрөөнд байж чадахгүй байна. Яах аргагүй ичээд тэвэрт нь байсан өөрийгөө цохиод хаячихмаар санагдаад.
Өглөөний цай уудаггүй гэдгийг минь хэн хүнээс илүү мэддэг болохоороо ч юмуу тэр заавал нэг талх ч болтугай идээд яв гэж шахдаг."Би чамайг хүргээд өгөх болохоор чи тайван өглөөний цайгаа уу! Дандаа гэдэс хоосон гарч яваад байвал бие чинь өвдөнө штээ!"
Би ч бууж өгөн түүний үглэлтийг хүлээж аван ширээний ард суулаа. Ширээн дээр хөнгөхөн хөнгөн төрлийн зуушнууд дүүрэн үзэгдэнэ. Мингюүгийн давуу тал хоол гоё хийдэг.
"Өнөөдөр орой зав гаргаад өгөөч?"
Гэнэт л хачин юм гуйхад нь гайхан түүн рүү харвал тэр үнэхээр л чин сэтгэлээсээ гуйж буй нь илт.
"Өнөөдөр манай Сынчолын хуримын өдөр! Хоёуланг нь заавал цуг ирээрэй гэсэн болохоор л..."
Хмм. Явах эсэхдээ эргэлзэнэ. Байз—- БИ САЯ ЭРГЭЛЗЭЭД БАЙСАН УУ? Нэг секундын дотор чадахгүй гэчхээд үл тоогоод босоод явдаг байсан Жон Хэён уу? Үнэхээр яагаад байгаагаа ойлгохгүй нь ээ.
"Яахав.. өнөөдөр ч эрт тарна л даа!"
Мингюү жуумалзан хичээл тараад ирж авахаар боллоо.
Урт юм шиг санагдсан 15 минутын өглөөний цай дуусч бид ч гэрээс гаран сургууль руу явна.
Мингюү голын толиндоо байн байн харан, хааяа хааяахан харц тулгарна. Тэгэх бүрт л хацар минь халуу дүүгж, өөрийн эрхгүй цонхоор гаднахыг ажиглахад хүргэх юм.
"Орой ирж авнаа!"
Би толгой дохисон болоод бушуу машинаас нь буун сургууль руугаа орлоо. Бүх биеэр амьтан гүйж байгаа аятай энэ мэдрэмжийг анх Чантай үерхэж эхлэхдээ авч байсан сан.
Ким Мингюүгийн хийх үйлдэл, гаргах реакц, нүүрний хувирал бүр яагаад сүүлийн үед сонирхол татаад байдаг болчихсон юм бол.•••
Хичээл тарав уу үгүй юу би хамгийн түрүүнд суудлаасаа босон гарах хаалга руу гүйлээ. Сургууль руугаа яардаг байсан би одоо бүр зугтдаг болж.
Мингюүгийн машиныг хайвал тэр ирчихсэн, машинаа налан зогсож байв.Гэхдээ.. өнөөдөр яагаад тэр нэг л царайлаг байна?
"Чи гэрээр орж хувцсаа солих уу?"
"Үгүй ээ... и-ингээд л явчихъя!"
Мингюү ч ялгаагүй орохгүй гэдгээ хэлж шууд л хурим болох газар луу хөдөллөө.
YOU ARE READING
𝙄𝙛 𝙄~
FanficХэрвээ би чиний гарыг тавиагүй бол чи одоог хүртэл миний дэргэд байх байсан уу