"Баяр хүргэе! " Сынчол ахын хурим нь тэдний найзууд гэр бүлийнх нь хүрээнд л болж байгаа юм байна. Тэд үнэхээр их санаа зовж, сэтгэлээ гаргаж хийж байгаа нь орох үүднээс авхуулаад л харагдана. Үүдэнд Сынчол ах өөрөө зочдоо хүлээж авч байв."Удаан уулзсангүй шүү~ Хэён а!"
Жошуа ах инээмсэглэн хэлвэл Мингюү өөрийг нь тоож харсангүй гэж гомдоллох нь үзэгдэнэ. Энэ том хүн чинь гэнэт ийм зан гаргахаар яасан ч эвгүй харагддаг юм. Жошуа ах харин энгийнээр хүлээж авч буй.
Ширээ тойроод л дандаа Мингюүгийн найзууд. Заримыг нь таньдаг заримыг нь анх удаа л харж байгаа юм. Сынгван ах хөтлөгч хийж байгаа бололтой, байдгаараа гангалчихсан тайзны баруун талд зогсоно.
"Хэён а~ танилц! Манай Мингюүгийн найз ах Вонү~ аа харин цаад талынх нь Жонхан! Хуриман дээр чинь завгүй болохоор очиж амжаагүй юм!"
Согмин нэг нэгэнгүй хэлж өгөн биднийг хоорондоо танилцахыг хэлнэ. Яагаад ч юм эргэн тойрноосоо Мингюүг хайгаад л хажууд байвал гэсэн шүү юм бодогдоно.
"Мингюү гуай олон таван юм яриад гомдоох гээд байвал шууд~ надад хэлээрэй!" Вонү ах их л найрсгаар түүнийг базаж чаддаг ганц нь гээд л жуумалзана. Тэд Мингюүг хэрхэн юм эвдэлдэг талаар ярих нь инээдтэй. Тэр төрхийг нь би нэгч харж байгаагүй болохоор өөр ертөнцийн яриа шиг л.
"Зүгээр үү? Удахгүй эхлэх юм шиг байна!"
Мингюү гүйсэн бололтой амьсгаадан үл ялиг хөлөрсөн байдалтай ирэн хажууд суулаа. Би түүн рүү хальтхан хараад үл ялиг толгой дохив. Тэгэхдээ түүнийг гараа гэмтээсэн байгааг анзаарчихав."Гараа яасан юм? " Үнэхээр хүчтэй ч юмуу иртэй юманд цохьсон бололтой лент наасан хэрнээ л цус гарыг нь дагаад л урсаад байна. Халаасандаа байх амны цаасаар цусыг нь арчингуй шархан дээр нь хөнгөхөн дарав.
"Сая юм зөөж байгаад л..." Мингюү их л инээмсэглэн над руу харах аж.
"Нүүрэн дээр юм наалдчихаж уу?"
"Ү-үгүй ээ... шинэлэг санагдаад л! Надад санаа зовж байгаа чинь!"
Би ч өөрөө өөрийгөө юу хийгээд байгаад гайхаж байна. Улайсан хацраа нуун Мингюүгээс харцаа буруулан хэсэг суув. Хурим ч эхлэн тайз руу хамаг анхаарлаа хандууллаа.
Ad/ martsan bichwer bdg shu
YOU ARE READING
𝙄𝙛 𝙄~
FanfictionХэрвээ би чиний гарыг тавиагүй бол чи одоог хүртэл миний дэргэд байх байсан уу