ᴘᴀʀᴛ ᴛᴇɴ ||

71 14 1
                                    


"Чи зүгээр үү? Энэ юун их утаа вэ?"

Мингюү л байнга хоол хийдэг болохоор  энэ удаад би түүнд өглөөний цай бэлдэж өгөхийг хүссэн л дээ. Ютүб дээрхи зааврын дагуу дажгүй ээ хийгээд явж байтал өндөг шарх дээр хайруулын тавгаа түлээд юучгүй л болгочих шиг боллоо.

Гэрээр нэг утаа,  Мингюүгийн өрөөнд түлэнхий үнэртэж тэр бүр өрөөсөн таавчигтайгаа гараад ирсэн байв. Ийм нөхцөл байдалд инээх ёсгүй ч хөөрхөн санагдан өхөөрдөөд инээгээд орхив.

Мингюү гайхан харахад нь инээхээ болин хоолойгоо засвал тэр эргэн тойрныг ажиглаад гараа энгэртээ авч байв.

"Чамд зориулж өглөөний цай бэлдэж өгөх гээд л ... би үнэхээр хоолны тал дээр авьяасгүй бололтой!"

Мингюү инээмсэглэн хоёр хацрыг минь шахан "Зүгээрээ хоолыг би хийчхэд болно! Чи зүгээр л хажууд минь хань болж байхад болно заюу"

Яагаад ч юм хацар ягааран, тэр их л түшигтэй санагдаж эхлэв. Мингюү эхнээсээ л сайн нөхөр болох нь мэдрэгддэг байсан ч миний нөхөр лав биш гэж боддог байсан л юм. Гэхдээ одоо түүнтэй цуг дэлхийн төгсгөл хүртэл хамтдаа явахад бэлэн байна гээч.

Мингюү өглөөний цай бэлдэх гэхэд нь болиулан гадуур өглөөний цайгаа уухаар шийдэв.

"Хоёулаа хувцсаа хослуулъя!"

Мингюү их л хөөрч миний хувцасны шүүгээг харан зогсоно. Өөрөө юу өмсхөө шийдэх хэрэгтэй гэж амандаа үглэх ч эхлээд миний хувцсыг сонгож өгнө л гэнэ.

Ийм төрх нь үнэхээр шинэлэг санагдаж буй.

"Энгийн цэвэрхэн! Яг ингээд өмсөөд буугаад ирээрэй~"

Мингюү өрөөнөөс гарч, би ч бэлдэж өгсөн хувцсыг нь өмсөн тольны өмнө эргэлдэнэ. Мэдрэмжтэй гэж~
Нүүрээ хөнгөхөн будсан болоод гарвал Мингюү доор хүлээгээд сууж байв.

Түүний хажууд очвол сугадхыг тушаах нь тэр.

Ойрхон байх кофе шоп руу орж захиалгаа өгчихөөд хүлээн сууна. Эргэн тойронд байгаа хүмүүс бид хоёр луу хааяа хааяахан харц шидэх нь бид хоёрыг инээлгээд амжив.

"Гэхдээ... сонирхол татаж байгаа нэг юм байна~"

Мингюү их нухацтайгаар хэлэхэд нь сэрээгээ тавин түүний ярианд төвлөрч буйгаа илтгэвэл тэр үргэлжлүүлэн,

"...үнэхээр надад хайртай юу? Эсвэл зүгээр л жүжиглэж байгаа юу?"

Түүний гарыг зөөлхөн илвэл Мингюү үл ялиг инээвхийлэв.

"Хайртай болохоороо л хичээж байгаа юм~ чиний хичээдэг байсан шиг байж чадахгүй байгаа ч гэлээ... "

Тэр өнгөрсөн хугацаанд намайг гэсээр зүдэрсэн шүү дээ. Гэсэн ч түүнийг өрөвдсөндөө авсан шигээ буцааж өгөх гэсэндээ хайрлаж байгаа биш, үнэхээр түүнд хайртай болохоороо л хийж өгч байгаа.
Дотор минь түүнийг алдчихвий гэх айдас бий болчихсон.

Мингюү амьсгаа аван гаргаж буйг анзаарчихав. Тэгтлээ айсан юм байхдаа~ худлаа байх вий гэхээс.

Чаныг мартхын тулд тийм ч их хугацаа ороогүй нь хачин. Одоо надад Мингюү л харагдаж, түүнийг л илүү сонирхож буй.

Мингюү бүр л гэрэлтсэн инээмсэглэлээр инээвхийлээд өдөр болдог зүйлсээ мөн ажилтныхаа талаархи хөгжилтэй зүйлсийг яриад эхлэв.

Түүний энэ занд ямар их хайртай гээч?

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now