"... би хэрвээ энэ хуримыг эсэргүүцсээр байгаад ... тэр үед зугтчихсан бол яах байсан бол...?"Зүгээр л тийм үе байдаг даа, хэрвээ гэсэн хачин бодол толгойд эргэлдээд байдаг. Мингюү рүү харвал тэр үл ялиг санаа алдан бодолд орон сууна. Дэмий ч ийм зүйл асуучих уу даа гэж бодогдох ч нөгөөтэйгүүр би түүний юу гэхийг үнэхээр их сонсмоор байсан юм.
"... бодож үзэх гэсэн ч болохгүй нь ээ~ анхнаасаа л би чамтай гэрлэнэ л гээд шийдчихсэн байсан болохоор ..."
Хэрвээ тэр үеийн би үүнийг сонссон бол итгэж өгөлгүй галзуурах шахам уурлаж бараг л түүнийг багалзуурдаж авах байсан биз.
Догдлож баярласан би үл ялиг ичин үсээ чихнийхээ ардуур хийн Мингюү рүү инээвхийлэв. Мингюү өөдөөс инээмсэглэн толгойг минь илэн хацран дээр үнслээ.
"Өнөөдөр хоёулаа Сынчол ахынх руу явах уу? Шинэ гэртээ орсноос нь хойш нэг ч очоогүй, тэр ах дахиад л гомдчих байх гэхээс айгаад л байна~"
Шуудхан зөвшөөрч буйгаа илэрхийлээд юу өмсхөө бодож гарав. Мингюүгийн найзууд ах нартай сүртэй дотно болж амжаагүй байгаа болохоор хааяа жоохон эвгүй л байдаг юм. Гэсэн ч бага багаар хааяа хааяа уулзаад байгаа болохоор дажгүй дотносох гээд л байгаа. Саяхан хүртэл Вонү ахтай цуг интернет кафе— Мингюүд энэ талаар ерөөсөө хэлээгүй гэдгээ дөнгөж сая л анзаарах шив.
Гэнэт л найзтай нь цуг хоёулахнаа явснаа хэлвэл буруугаар ойлгочих юм болов уу. Боломж гарвал тэгэхэд л хэлье дээ.
"За~ явцгаая"
Мингюү гарнаас хөтлөн нэг нүдээ ирмэх аж. Зүгээр л ширтэх нь хүртэл зүрхний хэмнэл хангалттай алдагдуулж чадаж байхад~ нэг нүдний ирмэлт дахин дурлахад хангалттай юм шив. Ичсэндээ халууцаж эхлэх нь энгийн л зүйл байлгүй~
Машины хаалга нээж өгч бүс хүртэл бүслэж өгөх зөвхөн миний мэдрэмжтэй царайлаг нөхөр минь~
"Юу вэ~ яагаад ингэж ширтээд байгаа юм? "
"Царайлаг болохоор чинь~ харцаа салгаж чадахгүй нь"
Мингюү инээд алдан үсээ хойшлуулна.
Ганцхан инээдийг нь л харахын тулд энэ дэлхийг өгөхөд ч бэлэн байх тийм л хайраар түүнийг хайрлаж буй~
Зөв цагтаа учирсан зөв хүн л байх."Мингюү~ хайртай шүү"
Гэнэтхэн хайраа илчилвэл тэр машинаа замаас гарган зогсчих нь тэр. Гайхан түүн рүү харвал тэр мөрнөөс минь барин над руу нэг тийм гэхийн аргагүй харцаар харан буй.
"... чи намайг орхиод явах гээгүй биз? "
Бушуухан толгой сэгсэрч хэлэх дургүй тэр хэзээ ч гэдэг үгээрээ амлалт өгөөд орхив. Мингюү л намайг орхихгүй бол би хэзээ ч үгүй.
"Уучлаарай.. зүгээр л хайртайгаа хэлмээр санагдаад байсан юм~"
Ad/ oi sanamjiig ni alduulaad salgax atgag sanaa torj baij ydaj bainadaaa...
YOU ARE READING
𝙄𝙛 𝙄~
FanficХэрвээ би чиний гарыг тавиагүй бол чи одоог хүртэл миний дэргэд байх байсан уу