ᴘᴀʀᴛ ꜰɪᴠᴇ ||

103 24 0
                                    


Дахиад ганцхан л хоног, тэгээд л дууслаа. Маргааш гэхэд би Чантайгаа хөтлөлцөөд гадуур зугаалж байх болно. Бодох төдийд л сайхан санагдан, амандаа дуу аяласаар доош буувал Мингюү байсан шинж байсангүй. Яг л гэртээ сүүлийн хэдэн өдөр ирээгүй аятай л.

Хөргөгч нээж үзвэл миний янзлаж хийсэн зүйлс тэр хэвээрээ. Мингюүгийн өрөө рүү орж үзвэл бас л ирж хоносон шинж тэмдэг үгүй.

Тэр, гэрлэлтээс хойш анх удаа л гадуур хонож байна. Магад бууж өгсөн байлгүй.

Цонхоор харвал аавын явуулсан хамгаалагчид нь яг байсан байрандаа хэвээрээ юм шив.

Өрөөндөө орон өрөөгөө баруунаас зүүн рүү харвал хувцасны шүүгээн дээр хайрцаг байхыг анзаарлаа. Ийшээ нүүж ирж байхдаа дурсамжаа санагалзах зорилгоор байх, баахан зургийн цомог авчирж байснаа санаж байна.

Аав инээж байна...

Намайг жоохон байхад аавыг байнга л намайг харах бүртээ инээд алддаг байсныг санадаг. Миний охин, миний гүнж гэж өхөөрддөг байсан миний зөөлөн сэтгэлт аав нэг л өдөр өөр нэгэн болоод хувирчихсан.

Энэ үеийг санаж байна...

Таван насны минь төрсөн өдөр. Аавын найзуудын хүүхдүүд ч ирээд надтай найзлаж, танихгүй хүмүүсээс ч бэлэг аваад л.

Дараагийн хуудсанд байх зургийг гайхаж аваад Мингюүгийн өрөө рүү гүйлээ. Ширээн дээр нь байх жаазтай зургийг аван харвал яг адилхан хоёр зураг байх нь тэр.
Үнэхээр Мингюү бид хоёр багадаа уулзаж байсан юм шиг.

Хаалга дуугаран хэн нэгэн ирлээ.

"... юу хийж байгаа юм?"

Мингюү гайхаж харан өрөөндөө орж ирэн над руу хараад суучхав. Түүнээс асуух эсэхдээ эргэлзэн зогсож байгаад, зургийг нь сэмхэн ширээн дээр нь тавиад зугтаж байгаа аятай л өөрийнхөө өрөө рүү яарлаа.

"Хоол идсэн юмуу?"

Түүнийг үл тоон бага байх үеэ санах гэж хичээнэ.
Зургийн цомгийг цааш нь үзвэл, аавын түрхэн уулзаж байсан эмэгтэй болон түүний хүүтэй авхуулсан зураг гараад ирэв.

Аавын толгойг эргүүлж хэдэн төгрөг салгах санаатай, надаас нэг насаар дүү хүүтэй эмэгтэй аавад наалдчихаад салахгүй, манайд хүртэл ирж амьдарч билээ. Тийм шулам шиг хүүхнээс яаж тийм хөөрхөн цайлган хүү гарсан юм гэмээр л, эгчээ гээд л дагаад явах нь эгдүүтэй.

Өрөөний хаалга тогших чимээнд үл ялиг цочирдон, очвол Мингюү гарах гэж байгаа бололтой хувцсаа чөлөөт болгоод сольчихсон зогсоно.

"Чи цуг гарах уу? Манай найзууд уулзах гэж байгаа юм—-"

"Үгүй ээ, ганцаараа яв!"

Хаалгаа тас хийтэл хаачхаад буцан хийж байснаа үргэлжлүүллээ.

•••

Хэт халуун байгаа санагдан нэг нүдээ арай хийж нээн эргэн тойрноо харвал эрэгтэй хүний гар намайг тэвэрчихсэн байгаа нь мэдрэгдэнэ. Гэнэт л юу билээ гэсээр босвол Мингюүгийн энгэрт тэврүүлээстэй сэрсэн байх аж.

Ким Мингюүтэй тэврэлдэж унтсан өөртөө итгэж ядсаар угаалгын өрөөрүүгээ орон толинд харан зогсоно.

Ичиж үхэх нь...

Хэсэгхэн хугацаанд өчигдөр оройны зүйлс зурсхийн орж ирэн хоёр хацар халуу оргиод эхлэв.

𝙄𝙛 𝙄~Where stories live. Discover now