4 | Past

96 21 12
                                        

"Ээе, мистер Кан!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Ээе, мистер Кан!"

Бомгю орилсоор ирэн намайг тэврэн авахад би жаахан инээгээд түүнийг хариу тэврэв.

"Эргээд тавтай морил."

"За би ямар ганц удаа чөлөө авч байгаа биш дээ?"

"Гэхдээ л чамайг сургууль дээр байхгүй удахаар нэг л хоосон оргих юм."

"Романтик хог вэ?"

Бомгюгаас сүүлийн хэд хоног сургууль дээр өрнөсөн зүйлсийг сонссоор яван ангид орохдоо хэсэг гацаж орхив. Миний ширээн дээр маш олон баглаатай цэцэг, амттангууд, чихмэл тоглоом болон захиа зэрэг харагдах аж.

"Энэ юу вэ? Ангийнхан бэлдсэн юм уу?"

"Үгүй ээ..."

"Тэгвэл хэн?"

Бүгд чимээгүй байгаад байсанд би ширээн дээр очин дээр нь байх захиануудаас нэгийг нь сугалан гаргав уу үгүй юу буцаан шидэж орхив.

"Эднийг авахыг хүссэн хүн байвал аваарай. Чихэр жимсийг нь та нар хуваагаад идчих."

Би ийн хэлээд хамаг хурдаараа ангиас гаран нэг давхрыг зүглэлээ. Нэг давхрын өргөтгөлийн мухарт байрлах 3-6 гэсэн дугаартай ангийн үүдэнд ирэн нэг гүнзгий амьсгаа авчхаад хаалгыг нь нээв.

"Кан Тэхён? Ямар хэргээр-"

Ангийн хойд буланд чихэвч зүүчхээд хичээлээ хийж буй охиныг заан, "Түүнийг дуудаад өгөөч." гэчхээд хаалгыг буцаан хаалаа. Хэн нэгэн биднийг дахиж нийлсэн гэж бодохгүй байгаасай гэсэндээ тэр л дээ.

"Тэхёнаа? Намайг дуудуулаа юу?"

"Тийм ээ."

"Яасан юм?"

"Чи үнэхээр мэдэхгүй болохоор асууж байгаа хэрэг үү?"

"Нөгөө..."

"Чамайг ангид өчнөөн хог оруулж байхыг чинь харсан хүн байгаа юу?"

"Би чамайг баярлана л гэж бодсон..."

"Миний сэтгэлийг уландаа гишгэлэн, бардам занг минь нураан одохдоо ч бас чи ингэж бодсон уу, Со Жихе?"

"Тэхёнаа, би чамайг санаж байна..."

"Би бол үгүй. Одоо залх л даа. Надаас үнэхээр юу хүсээд байгаа юм бэ?"

Жихе намайг тэврэн, "Би чамайг эргүүлж авахыг хүсэж байна. Юу юунаас илүүтэй зөвхөн чамайг... Чиний дулаахан тэврэлтүүд, тэр нандин хүрэлтүүд, зөвхөн чамаас сонсож чадах халамжилсан үгсийг чинь гээд... Бүгдийг нь санаж байна."

"Одоо бидний хооронд юу ч байхгүй. Өнгөрсөн зул сараар миний чамд бэлэглэсэн цэцэгтэй хамт бидний гэх бүхэн шатаж орхисон."

Би Жихег өөрөөсөө түлхэн эргэж харвал Жиа нэг их том нүдэлчихсэн зогсож байх нь тэр.

"Тэхёнаа?"

"Дахиж нүдэнд минь харагдах хэрэггүй. Одоо бид танихгүй хүмүүс, Со Жихе." хэмээчхээд Жиагийн хажуугаар зөрөн өнгөрлөө.

"Би чамд хайртай, Кан Тэхён." гэх Жихегийн хоолой араас цуурайтах аж.



Her Two Sides || MglStories to obsess over. Discover now