Шатаар доош буун халааснаасаа унагаасан зүйлээ аван харахдаа би санаа алдав. Жиагийн уруул өнгөлөгч.
"Уруулаа өнгөлж байгаа биз дээ?"
Хэн нэгний цээлхэн хоолойгоор шатны дээш харвал Жиа инээмсэглэн зогсож байлаа.
Би "Тийм ээ." гэж хариулчхаад шатан дээр суун урагш гөлөрвөл Жиа хажууд минь суугаад миний харах тийш харж байв.
"Жихе бид хоёр ямар ч холбоогүй ээ."
"Би асуухгүй ээ."
"Гэхдээ асуухыг хүссэн биз дээ?"
"Үнэндээ бол... Би жаахан хэрэгт дуртай л даа..."
"Би чиний сая харсан шиг чинь хүн. Тийм учраас намайг сонирхох хэрэггүй."
"Сая харсан шиг гэж ямар?"
"Хөгийн новш шиг харагдаагүй гэж үү? Хүйтэн хөндий, хүнийг хайрлах сэтгэлгүй."
"Үгүй ээ. Харин ч би сонирхмоор байна."
Жиагийн өөдөөс харвал тэр ч бас над руу ширтэн инээмсэглэв.
"Сонирхож байна. Хэр их шархалсан болоод харц нь тэгтлээ галгүй байдгийг нь. Ямар их хууртсан болоод бусдад хэлэхийг хүссэн үгээ залгидгийг нь. Хэчнээн их урам хугарсан болоод хашхирч ч чадалгүй алганаасаа цус шүүртэл гараа атгадгийг нь..."
Тэр миний гарыг барин санаа алдахад би алгаа дэлгэн харвал үнэхээр л цус шүүрчихсэн байх аж.
"Чи яаж мэдсэн юм? Би өөрөө ч анзаараагүй байхад..."
"Би үргэлж таны гэсэн бүхнийг анзаардаг."
Жиа халааснаасаа тос гаргаж ирэн, "Замдаа эмчийн өрөөгөөр ороод жаахан удчихлаа. Уучлаарай." хэмээсээр гаранд минь тос түрхэж эхлэв.
Өөрийгөө ч хөсөр хаячихсан намайг юунд ингэтэл нь анхаарна вэ?
"Би таныг засахыг хүсч байна."
"Юу?"
"Бутарч унасан ширхэг бүрийг чинь нэг нэгээр нь түүгээд, дахин эвлүүлнэ. Тэгээд дахиж хэзээ ч эвдрэхгүй болтол нь гагнаж авахыг хүсч байна."
"Би чиний бодож байгаа шиг сайн хүн биш бол?"
"Надад хамаагүй ээ. Сайн хүн болгоход л хангалттай биз дээ?"
"Яаж ийм итгэлтэй байгаа юм? Надаас болж чи ч бас эвдэрвэл яах юм?"
"Танаас болж эвдрэх боломжгүй ээ. Би угаасаа бүтэн нэгэн биш учраас..."
Удаан хугацааны дараа хэн нэгнийг анагаахыг хүссэн минь энэ. Өөрийгөө ч юу ч үгүй дуусгахыг хүсдэг би, чамайг эдгээхийг хүсч байна.
Тэр "Болчихлоо." хэмээн инээмсэглэхэд би түүний царайнаас харцаа салган гар луугаа харвал их л цэвэрхэн боолт хийчихсэн байх бөгөөд алган дээр минь модтой чихэр тавьсан байлаа.
"Үүнийг идээд хүчтэй байгаарай."
Тэр яг л аз жаргал шиг харагддаг. Инээмсэглэл шиг үнэртэж, чихэр шиг сонсогддог. Тийм энхрий ялдам, тэгж их сэтгэл татам.
Болор бөмбөлөг шиг тунгалаг, гэгээлэг...
YOU ARE READING
Her Two Sides || Mgl
Historia Corta[Short Story] {Book2} Оршуулган дээр минь дуссан нулимс чинь булшин дээр минь цэцэг ургуулна. *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, газар орон, үйл явдал зэрэг нь бүгд зохиомол болно.