Жиагийн хажуугаар зөрөн өргөтгөлийн шат руу зүглэхдээ би уураа арайхийн барьж байсан юм. Со Жихе үнэхээр яагаад надад ингэж хандана вэ?
Сургуулийн хонгил руу орох шатан дээр суун гүнзгий амьсгаа авсаар бодлоо цэгцлэхийг хичээв. Халаасан дотроос минь ямар нэг зүйл шатны уруу унасан ч босох тэнхэл байсангүй.
Flashback
Зул сар. Бидний үерхлийн нэг жилийн ой.
Гартаа баглаа цэцэг барин товлосон газраа бараг л гурван цаг зогссоны эцэст цас хаялж эхэллээ. Жихед бэлдсэн цэцгээ дааруулахгүй тулд ороолтоороо хучин, гар минь хэр их даарч байгааг ч мэдрэхээ байхдаа түүн рүү эцсийн горьдлогоо тээн залгав.
Гуйя, утсаа аваач...
"Ямар нэг муу зүйл болоогүй л байгаасай." хэмээн амандаа бувтначхаад ойрхон харагдах кафе руу дулаацахаар орсон юм. Халуун шоколад аван, нэг сандал дээр цэцгээ тавьж нөгөө дээр нь өөрөө суугаад түүн рүү дахин залгасаар...
Нэг л мэдэхэд гадаа харанхуй нөмрөхөд би тэвчээр тасран гэр лүүгээ харихаар шийдсэн юм. Гадуур хувцсаа өмсөн цонхоор харсаар зогсож байтал нэг их танил царай үүдээр нь өнгөрөх шиг болох нь тэр.
"Жи-Хе?"
Нэг залууг сугадан өнгөрсөн түүнтэй ижил нэгнийг дагахаар яаран гарахдаа ч би түүний хамгийн дуртай сарааныг орхисонгүй. Нэлээд хол алхан хотын төвд байрлах нэг караокед ирлээ. Эцсээ хүртэл түүнийг биш байгаасай хэмээн өөрөө өөртөө хэлсээр тэдний араас дагасаар...
3 номертой өрөөн дэх залуу хосын араас нэг их яаралгүй, жаахан хүлээж байгаад хаалгыг нь онгойлгон орсон нь магадгүй миний хийсэн хамгийн буруу шийдвэр биз.
Нүдэндээ ч үл итгэнэ. Залуугийн өвөр дээр суух бүсгүй миний найз охин аж. Тэд яг л нэгнийхээ эс ширхэг бүрээр цангаж байсан мэт нэгнээ шунаглан үнсэхдээ намайг ч анзаарсангүй.
"Жихе..."
Хоолой минь ч бараг гарахгүй байх нь намайг ямар цөхөрсөн болохыг илтгэх шиг. Тэд эцэст нь үнсэлтээ салгахад миний хайрт биш хайртын минь хайрт намайг түрүүлж анзааран өөдөөс минь дохилоо.
"Тэр хэн юм?"
Жихе томоор инээсээр над руу харан гацаж орхив.
"Тэхёнаа?"
"Со Жихе?"
Тэр өнөө залуугийн өвөр дээрээс босон, "Энэ чиний бодож байгаа шиг зүйл биш шүү."
"Чи надад яагаад хэлээгүй юм? Хараал идсэн намайг хуурч байгаагаа хэлчихсэн бол би ийм өрөвдөлтэй байдалд орохгүй байх байсан."
Гартаа байх цэцгийг газар хаян, халаасандаа байх асаагуурыг асаан дээрээс нь шидвэл ягаан боодолтой есөн ширхэг цагаан сарнай хормын дотор дүрсхийн шатлаа.
"Би чамайг бүхэл бүтэн 5-н цаг хүлээж байхад чи өөр нэгэнтэй завхайрч байж ээ? Хаана байна, надад өгсөн амлалтууд чинь? Хараал идсэн үнэнч байдал чинь хааччихсан юм?"
"Тэхёнаа-"
"Дахиж миний нэрийг наад амаараа дуудаад үзээрэй. Ингээд бид дуусч байна."
Түүний царайг ахин ганц ч хором харахыг хүсээгүй тул хамаг хурдаараа тэндхийг орхин гарлаа. Цасан шуурган дунд энгэрээ ч битүүлэхээ мартан, даарах ч сөхөөгүй би сая нэг ухаан орохдоо гудамжинд сөхрөн унасан юм...
End of flashback
YOU ARE READING
Her Two Sides || Mgl
Cerita Pendek[Short Story] {Book2} Оршуулган дээр минь дуссан нулимс чинь булшин дээр минь цэцэг ургуулна. *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, газар орон, үйл явдал зэрэг нь бүгд зохиомол болно.