3 | Her smell

116 23 24
                                    

"Чи чинь өнөөдөр юу болчхоов?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи чинь өнөөдөр юу болчхоов?"

Бомгю иштэй чихэр хүлхэлсээр ийн асуухад номынхоо хуудаснаас харцаа салган түүн рүү харлаа.

"Би яасан гэж?"

"Чи түрүүнээс хойш номынхоо сүүлийн хуудсыг ширтэж суулаа. Зүрх чинь өвдсөн чинь уншиж чадахаа байчихсан юм уу?"

"Үгүй дээ..."

"Тэгээд наана чинь юу байгаа болоод..."

Бомгю миний номыг аван надаас холдохдоо "Кан Тэхён!!!" хэмээн орилох нь тэр.

"Яасан?"

"Сахиусан тэнгэрийн дугаарыг авчихсан байх нь ээ?"

"Би авсан юм биш ээ. Тэр өөрөө өгсөн."

"Тоглоод байгаа юм уу? Ким Жиагийн араас манай сургуулийн залуус хуйлардаг байхад тэр чамд дугаараа өгнө гэж үү?"

"Мэдэхгүй ээ, өөрөөс нь асуу."

Бомгюг өрөөнд орхин ариун цэврийн өрөө рүү явахдаа жаахан санаа алдлаа. Одоо хүртэл тэр охины үнэр сэтгэлийн минь угт хэвээр байх шиг санагдана... Нэг л сонин мэдрэмж төрөөд байх юм?

Эмнэлгийн өмднийхөө халааснаас түүний уруул өнгөлөгчийг гаргахдаа би өөрийн мэдэлгүй инээмсэглэж байлаа. Толинд харан урууландаа хүрч үзвэл үнэхээр л омголтож хатсан байх аж. Уруул өнгөлөгчөөс багахан шахан уруулдаа түрхвэл интоорын үнэр хамар цоргиулав.

Бүх зүйл нь хөөрхөн хүн байх...

Өрөөндөө буцаж ирэхэд Бомгю орон дээр их л тухлан миний утсыг оролдож байгаа харагдана.

"Мэдэхгүй хүн харвал чи энэ өрөөний эзэн юм шиг л харагдаж-"

Хүлээгээрэй!

"Чуи Бомгю... Юу хийгээд байгаа юм?"

Тэр над руу утасны дэлгэцийг харуулан, "Зүгээр л түүнийг зөв дугаар өгсөн эсэхийг нь шалгаж байна."

Галзуу хог.

Дуудлага сонсогдож эхлэхэд би түүнтэй ноцолдсоор утсаа арай хийн авсан ч нэгэнт оройтсон байлаа...

"Байна уу? Байна уу?"

Жиагийн цовоо хоолой өрөөнд бүдэгхэн цуурайтхад Бомгю, "Чи хариулах хэрэгтэй." хэмээн над руу шивнэлээ.

Би чамайг ална даа, Чуи Бомгю!

"Хөөрхөн."

"Юу?"

Юу гээд хэлчихэв дээ...

"Аан, Тэхён ах уу?"

"Тийм ээ."

"Та сая юу гэсэн бэ? Би сайн сонссонгүй."

Яагаад ч юм миний түүнд хэлсэн дараачийн үгс амнаас минь урсаад гарчихсан юм.

"Би чамаас дугаарыг чинь аваагүй. Чи надад өгсөн."



Tulip: Тэхён бид хоёрыг санасан нь гараа өргө🙋🏻‍♀️

Her Two Sides || MglWhere stories live. Discover now