![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Taehyun's POV
"Тэрри? Тэхёнаа? Ухаан орж байна уу?"
Хүндхэн оргих зовхио арай ядан нээгээд эргэн тойрноо ажин харвал ээж хажууд минь их л санаа зовнисон царайтай сууж байлаа.
Ахиад л эмнэлгийн тааз... Долоо хоног бүр намайг угтан авах энэ дүр зураглал. Үзэн ядаж, жигшдэг хамгийн тарчлаантай өвдөлттэй хамт ирдэг юм.
"Би зүгээр болохоор та яв даа."
"Чи огтхон ч зүгээр биш байна."
"Та надад ингэж хандсаар л байвал би нэг л өдөр сэтгэл зүйгээрээ үхэх нь байна."
"Ойлголоо доо. Маргааш-"
"Ядаж хоёр хоногийн дараа ир, ээж ээ. Гуйж байна."
"Чи энд хэр удахаа мэдэж байна уу?"
"Долоо эсвэл арав хоног л биз."
"Арав. Тэхён аа, гуйя. Битгий өөртөө ингэж хайхрамжгүй ханд л даа. Жаахан ч гэсэн биеэ бодож бай, тэгэх үү?"
"Ойлголоо."
Ээж тасгийн үүдээр гарах хүртлээ над руу гунигтай харцаар төөнүүлсэн. Арга ч үгүй биз дээ. Бага хүү нь үргэлж л эмнэлэгт хүргэгдэж, гарав уу үгүй юу буцаж ирээд байхаар...
Эмнэлэгт байх цаг хугацаа хэдий сайхан биш ч гэсэн дуртай номоо тухтай нь аргагүй шимтэн унших боломжийг надад олгодог нь авууштай.
"Тэхён ах?"
Эмэгтэй хүний чихэрлэг сүрчиг хамрыг минь гижигдэхтэй зэрэгцэн зөөлөн хоолойгоор хэн нэгэн намайг дуудлаа. Номоо доош нь буулгахдаа дусал залгасан гараа жаахан хөндөж орхисонд ярвайсаар түүний өөдөөс харав.
"Чи-"
"Өмнөх удаад өөрийгөө танилцуулаагүй юм билээ. Намайг Жиа гэдэг. Ким Жиа."
Би мэднэ ээ.
Тэр инээсээр над руу гараа сунгахад нь хоёр гар минь хоёул завгүй байсанд багахан харамсал төрж амжих нь инээдэмтэй.
"Чи энд юу хийж яваа юм?"
"Хэн нэгний зараалаар эмчээс жорын эм авсан юм."
"Өвдөөгүй бол ч яах вэ..."
"Та өвдөө юу?"
"Онц зүйл биш дээ."
"Онц л юм шиг харагдаж байна даа?"
"Айн?"
Тэр цүнхээ ухсаар, "Таны царай чинь цонхийж, уруул чинь омголтсон харагдаж байна." хэмээгээд миний гарт ямар нэг зүйл атгуулав. Алгаа дэлгэж үзэхийн завдалгүй тэр энгэрийн минь халаасанд байх харандааг аваад, номны минь хамгийн арын хуудсанд ямар нэг зүйл бичиж орхих нь тэр.
"Би жаахан яаруу явж байгаа учраас одоо явлаа. Дараа уулзъя, ах аа."
"Баяртай."
Банзалных нь үзүүр гарын минь арыг илбэхэд тэр аль хэдийнээ урдаас минь холдсон байлаа.
Алганд минь түүний уруул өнгөлөгч. Номонд минь түүний утасны дугаар...

YOU ARE READING
Her Two Sides || Mgl
Historia Corta[Short Story] {Book2} Оршуулган дээр минь дуссан нулимс чинь булшин дээр минь цэцэг ургуулна. *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, газар орон, үйл явдал зэрэг нь бүгд зохиомол болно.