7 | Hold her hand

118 16 3
                                    

Гадаа сэрүүн орсон 9 дүгээр сарын нэгэн үдэш

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гадаа сэрүүн орсон 9 дүгээр сарын нэгэн үдэш.

"Хаагуур явж байгаад ирж байгаа юм?"

"Хичээлээ тараад ирж байна."

"Бие муутай байж гадуур бага яв л даа. Энэ тэрүүгээр явж байгаад ухаан алдаад уначихвал яах юм?"

"Танд хамаагүй."

Ээжийн үгийг бүтэн сонсолгүй өрөөндөө орон хаалгаа цоожиллоо.

Ядаргаатай юм.

Дүрэмт хувцсаа тайлсаар зогсож байтал Жиагаас дуудлага ирэв. 

"Байна уу?"

"Ах аа..."

Түүний хоолой чичирч байх аж.

"Энэ орой болсон хойно юу болов?"

Харин миний хоолой хүйтэн сонсогдож байгаа байх.

"Надад туслаач..."

Түүний хойно шил хагарах чимээ гарахад би орноосоо үсрэн босоод, "Жиа, юу болоод байгаа юм? Чи зүгээр үү?"

"Сургуулийн ард-"

Дуудлага тасрахтай зэрэгцэн би гадуур хувцсаа өмсөн гэрээс гүйхээрээ гарлаа. Сургууль хүртэлх зам туйлын хол санагдана. Үргэлж ойрхон санагддаг дургүй хүргэм тэр богинохон зам яагаад ийм урт болчихсон юм шиг санагдаад байгаа юм бол?

"Жиа?"

Сургуулийн хашааны ард ирэхэд Жиа хогийн савны хажууд өвдгөө тэврэн суух аж. Гадаа харанхуй хийгээд хүйтэн байсанд тэр бөндөгнөн чичирч байлаа.

"Жиа..."

Түүний нэрийг зөөлнөөр ахин нэг удаа дуудахад Жиа толгойгоо өндийлгөн нулимстай нүдээр над руу харав. Би өмсөж явсан малгайтай цамцаа тайлан түүнийг хучихдаа сая л хөлийг нь даган цус урсаж байгааг анзаарсан юм.

"Чи бэртчихсэн юм уу? Юу болсон юм?"

Тэр хүчлэн байж инээсээр, "Би зүгээр ээ." хэмээв.

"Эмнэлэг явцгаая." 

Би түүнийг гар дээрээ тэврэн эмнэлэг рүү хамаг хурдаараа алхаж эхлэв. Хэдэн хормын дараа Жиагийн амьсгал жигдэрсэн нь түүний унтчихсан гэдгийг илтгэх шиг. Алхаагаа түүний амьсгалд тааруулан бага зэрэг удаашруулахад гарыг минь даган цус дусалж байгаа нь мэдрэгдэнэ. Гуя нь зүсэгдчихсэн бололтой.

Jia's POV

Нүдээ удаанаар нээн гарыг минь барин суух нэгэн рүү харлаа. Үргэлж нууцхан хүсдэг байсан энэ залуу, одоо гараас минь атгаж байна...

"Сэрчихсэн үү?"

"Баярлалаа..."

"Өвдөж байна уу? Зүгээр үү?"

"Би зүгээр л маш их ядарч байна."

"Чамайг сэрэхээр явж болно гэж эмч хэлсэн." 

"Гэхдээ..."

"Гэхдээ?"

"Би гэртээ харихыг хүсэхгүй байна."

Тэхён намайг татан босгоод өөрийн цамцыг өмсүүлэв. 

"Манайх ойрхон болохоор хоноод яв. Хөл чинь өвдөж байвал би үүрээд явъя?"

"Болно гэж үү?"

"Мэдээж."

"Би зүгээр алхаад явчихъя аа..."

Тэр гараас минь хөтлөн эмнэлгээс дагуулан гарлаа.

"Гэртээ харихгүй гэж байхад шалтгааныг нь асуухгүй юм уу? Шууд л гэртээ урьж байгааг чинь гайхаж байна?"

"Сониуч зангаасаа болж хэн нэгний сэтгэлийн шархыг хөндөхийг хүсэхгүй байна."

Би түүний гарыг илүү чанга атгаад, "Баярлалаа." хэмээн шивнэлээ. 

Анхны хайр минь. Ахлах сургуулийнхаа эхний өдрөөс сэтгэлдээ тээж ирсэн нэгэн минь, Кан Тэхён. Хэлсэн үг бүр нь хүйтэн байдаг ч, үйлдэл бүр нь тийм дулаахан хүн. 

Миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй оршихуй.


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 21, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Her Two Sides || MglWhere stories live. Discover now