Сүүлийн үед ажил ч нээх урагштай явсангүй. Энд тэндээс өр нэхэгдээд ядаж байхад оюутан дүүтэй болохоор халаасны мөнгийг нь өгөхгүй байх хэцүү. Тэгээд өөрт минь юу ч үлдэхгүй хэдэн сарыг өнгөрүүллээ.Байрны зээлээ төлөхөд мөнгө үнэхээр их хэрэгтэй байлаа. Бодож бодож нэг санаа олсон нь "өрөөний хамтрагчтай болох" байсан юм. Жижиг өрөөгөө хөлслөх талаар найзууддаа хэлээд хөлслөх хүн олж өгөөч гэж гуйлаа.
Сар бүрийн 25 нд цалингаа аваад байрны төлбөр, тог цахилгаан, ус гээд бүх төлбөрөө төлөхөд гарт минь 300 мянган вон л үлдэж байлаа. Үүнийхээ талыг дүүдээ өгөөд яах талаараа бодон эргэн тойрноо ажин сууж хэсэг суулаа.
Толгойд минь асар их бодол бодогдож яалтачгүй сүйрлээ гэсэн сигнал толгойд минь хангинана. Хөргөгчнөөс шар айраг аваад балгална суухад гэнэт хаалга тогших чимээ дуулдав.
Ширээ нь дээр шар айргаа тавиад хаалга руу очиж онгойлголоо.
Урд нилээн царайлаг залуу дундаж өндөртэй залуу зогсож байлаа. Би түүнийг дээрээс нь доошоо ажиж харвал үнэхээр цэмцгэр харагдана.
Сайн байна уу?
Та өрөө хөлслөнө гэсэн хүн мөн үү?
Би байр хайж яваа юм аа? Энүүгээр өнгөрч явахдаа шалгаад үзчихье гэж бодлоо.
Би "Та ороод үзэж болно оо" хэмээн түүнийг дотогш орууллаа. Тэр залуу бүх өрөө рүү орж үзээд цонх руу хараад "Тийм ээ таалагдаж байна" сарын төлбөр нь хэд вэ? гэж асуулаа.Би тэр залууг хараад хамаг ухаан мэдрэлээ алдчих шиг болов. Үнэхээр царайлаг юм аа.
Тэр миний урд зогсоод гараа савчуулаад хөдөлгөхөд би сая л нэг ухаан орлоо.Сарын 300 мянга . Хотын төвдөө ойрхон болохоор 100 мянгаар арай илүү байгаа.
Залуу хэсэг бодож байгаад эргэн тойрноо ахин нэг хараад болж байна. Тэгвэл би маргааш нүүж ирье. Баярлалаа байрны эзэн гэж хэлэн бөхийн манайхаас гарч явлаа.
Ямар царайлаг залуу вэ? Би уулга алдан "Ёооё зүгээр анх хараад л балмагдчихлаа. Түүний цэвэрхэн ямар ч өөгүй царай, өмсөж байсан хувцас нь түүнд зориулагдсан мэт яг цав таарч байсан".
Байж байгаарай, түр хүлээгээрэй би согтуу байгаа шүү дээ. Зүгээр л хүнтэй үерхээгүй удсан болохоор тэгж бодож байгаа байх. Гэхдээ л тэр залуу бүр үнэхээр царайлаг юм аа гэж шар айргаа балгаллаа.
◇◇◇
Нарны туяа нүүрэнд тусах мөчид нойрноосоо арай гэж сэрлээ. Өнөөдөр чинь амралтын өдөр болохоор ахиад жоохон гэж хэвтэж байтал хонх дуугарав.