Сэрүүлгийн дуунаар босоод усанд орчихоод гарч ирээд өглөөний цайгаа бэлдлээ.
Уудаггүй байж толгой өвдөж байх чинь. Өөртөө нэг гоймон чанаад хогоо хаях гэтэл хогийн саванд хоол болон хачрууд хаясан байхыг олж харав. Үён л ингэсэн байж таарна. Сан Үёнд мөн гоймон чанах гэж байсан ч түүний хийсэн үйлдлийг хараад өөртөө нэгийг чаналаа.
Wooyoung's POV
Ажушши гэсэн дуудлагын хангинах дуугаар Үён нойрмог утсаа авлаа. Сан нэг баримтаа орхичихсон байна. Авч ирж туслаач гэж гуйв.
Үён: Чадахгүй нь дээ ажушши.
Сан: Гуйж байна шүү дээ Үён яаа.
Үён: Өөрөө ирээд аваач.
Сан: Туслахаа явуулчих уу? Чи гаргаад ирээд өгчихөөч тэгэх үү? Үён яаа.
Үён: Өчигдөрийн залуу юу?
Сан: Юу нь өчигдөрийн залуу вэ?
Үён: Заза би аваад очъё хаягаа явуулчих.
Сан: Хурдлаарай Үён бас баярлалаа.
Үён Саны өрөө рүү орж ширээн дээрээс баримтыг нь авч хувцасаа солин түүний ажлын зүг явахаар хөдөллөө.
Өчигдөрийн залууд өөрийгөө хэн гэдэгээ мэдрүүлээд өгье л дөө. Яаж миний хүнийг бүр тэвэрчихсэн орж ирж чаддаг байна. Бодохын төдийд дотор уур буцлаад байх юм.
San's pov
Сан компани дотроо сандран ийш тийш холхиж байлаа.
Үён ирчихлээ гэхэд доош яаран буулаа. Сугандаа баримт хавччихсан над дээр ирлээ. Би түүнд баярласанаа илэрхийлтэл тэр нэг хүсэл биелүүлээрэй гэж хэлээд гэнэт л намайг хүзүүдэн тэврээд аваад хажуу тийшээ харсан.