Are u kidding me?

468 26 0
                                    

Шөнө дунд чанга дуу гарах мөчид Үён цочин сэрж ирвэл бороо хувин хувингаар цутгаж байв. Өнөөдөр бороо л дутах гэж.

Сан шалан дээр хэвтэх бөгөөд эвгүй унасан бололтой их л зовиуртай байгаа харагдав.

Үён түүнийг түшиж босгоод гарт нь хүрвэл Сан хөмсөгөө зангидан амандаа "өвдөж байна! , үхлээ Үёноо" гэсэн үгс хэлэв.

Шөнөжин Үён Саныг сахиж хажууд нь хонов.

Үён: Ажушши архи бага ууж бай! , Би хажууд чинь мөнхөд байхгүй шүү дээ.

-Чамд надаас өөр хэн нэгэн гарч ирэхэд би хэн ч биш болж үлдэнэ.

-Тийм зүйлийг харахыг хүсэхгүй байгаа болохоор эртхэн явах л болж дээ ажушши уучлаарай.

-Эцсээ хүртэл чиний төлөө байсан юм шүү.

Үён ийнхүү хэлэн доош харан суувал Сан гараас нь атгаж "Намайг орхиод явах гэж байсан юм уу?" гэж асуув.

Үён Саны асуултад балмагдаж түүний нүд рүү харан "Үгүй дээ!" гэж хэлэх бол Сан одоо л нэг тайван хоолойгоор "Баярлалаа Үён" гэж хэлээд шууд түүнийг энгэртээ нааж тэврээд "Алдлаа л гэж бодлоо шүү"

Үён Санд тэврүүлэн хэвтээд "Надад тийм сайн юм уу? ажушши"

Сан: Чиний төсөөлснөөс ч их чамд сайн. Чи мэддэггүй байсан юм уу? Гомдмоор юм бэ? Жон Үён.

Үён: Болио Хөөе ажушши өөрт чинь зохихгүй байна. Яг л нэг хөгшин ах шиг байх юмаа.

Сан: Чамаар яаж ч дуудуулсан надад гоё байдгийг мэдэх үү? Би чамд тийм их хайртай.

Үён: Гар чинь зүгээр болчихсон юм уу? Аль эсвэл надаар тоглосон юм уу?

Сан инээмсэглээд "Чамд хүрэхэд миний гар хэзээд зүгээр Үёноо"

Үён : Яаая даа энэ эрх ажушшиг "Би эрхлэх ёстой нь биз дээ!"

Сан : Би ч гэсэн эрхлэх ёстой гэж бодож байна Үён яаа.

Үён : Are you kidding me?

Сан: Хайраа өнөөдрөөс эхлэн үерхэж эхэлсэн шүү.

Үён: Хайр!...гэсэн үү?

Сан: Хайраа гэж дуудаарай!

Үён: Жинхэнээсээ юу?

Сан: Тийм ээ миний хайраа

Үён: Энэ ах надаар тоглоод байгаа юм байна л даа. Яааааааааа Чүэ Сан.

AjussiWhere stories live. Discover now