Сан өглөөнөөс хойш Үёныг чирсээр зах орон хүнсний бүтээгдэхүүн цуглууллаа.
Үёны хөл тасрах шахам өвдөх бөгөөд баашилхад нь Сан ерөөсөө тоосонгүй.
Одоо хэдхэн юм аваад дууслаа гэж Сан инээх бол Үёны хөл тасрах шахам өвдөж байлаа. Бүх зүйлсээ авахад Үён баярлаж, гэрийн зүг хурдан алхахад Сан түүний хойноос ууттай зүйлсээ өргөж явах бөгөөд гэртээ ороход Үён буйдан дээр унаад өгөв.
Сан: Их л ядарчдээ! Залуу хүн байж!
Үён: Ядарч байна.
Сан: Босоод ир баашлаад байлгүй.
Үён: Ажушши дараа ганцаараа яваарай.
Сан: Тэгье. Босоод ирээ хоёулаа хоол хийж идье. Надад туслана биз дээ өрөөний хамтрагч минь.
Үён: Би хөлөө мэдрэхгүй байх шиг байна ажушши. Өөрийнхөө оронд нэг хүнийг дуудчихъя.
Сан: Тэр хүн чинь банш чимхэж чадна л гэж найдъя даа.
Үён: Чадна аа гэж утас руугаа харж инээмсэглэн хэвтэлээ.
/Чүэ Ёнжүнтэй дүрст дуудлага хийх/
Үён: Жагияа
Ёнжүн: Хүүе харагдаж үзэгдээгүй хүн яах гэж над руу залгаав.
Үён: Жагияа уучлаарай даа. Би бүр ядраад гэж хөлөө харууллаа.
Ёнжүн: Наад далжгар хөл чинь яачихаав. За уучласан×2 . Чи арай нөгөө ажилаа хийсэн юм уу?...
Үён: Юу гээд тэнэгтээд байгаа юм бэ?. Жагияа өвдөөд байна. Ирж хоол хийж өг.
Ёнжүн: Хаягаа явуулчих шууд яваад очъё. Амттан аваад очъё. Гэхдээ танай АЖУШШИ чинь байгаа юм уу?.
Үён: Байгаа намайг хоол хийж өг гээд дарамтлаад байна. Хурдан ирээрэй жагияа үнсэе гэж утасаа хэд хэд үнсэв.
Сан тэдний яриаг сонсоод өөрийгөө илүүдэж байгаагаа ойлгосон ч тэр ярьсан залууг нь ирүүлэхийг огтхон ч хүссэнгүй.
Үён чангаар "Манай туслах удахгүй ирнэ ажушши тэр хүртэл тэсчих" гэж хэлээд хөлөө чирнэ өрөөндөө орлоо.
×××
Хаалга чанга тогших чимээ сонстох бол Сан очиж онгойлголоо.
Хаалганы урд нилээд өндөр туранхай цагаан арьстай залуу том нүд гарган зогсож байх агаад хувцаслалтаас нь харвал оффисын ажилтан юм шиг л харагдаж байлаа.