13

354 34 1
                                    

Сайн уу? Энэ залуу чинь миний дүү мөн үү? Байрандаа байгаа болохоор бүр бондойчих юм аа гэж дүүгийнхээ үсэнд хүрч түүнийг уурлуулав.

Ах аа орцгооё!!! Ядарч үхлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ах аа орцгооё!!! Ядарч үхлээ...

Сан хаалганыхаа хажууд зогсоод дүү рүүгээ харан мөрөнд нь гараа тавиад "Тэгэхээр манай гэрт чиний танихгүй хүн байгаа..." гэж хэлж дуусаагүй байтал Саныг түлхээд гэр рүү орлоо.

Annyeong!!! Энд хүн байна уу?
Annyeong!!!
Хэн ч байхгүй байгаа юм биш үү?
Хён танайд хүн байхгүй байна.
Та надаар тоглож чадна гэж бодоо юу?

Сан дүүгийнхээ өрөөний зүг хуруугаараа заалаа.

Миний өрөөнд хүн байгаа хэрэг үү? Хён та яаж чадаж байна аа. Арай надаар тоглоод байгаа юм биш биздээ хён.

Жуну том том алхан өөрийнхөө өрөөнийхөө хаалгыг тогшилгүй шууд татав. Өмнө нь чихэвч зүүгээд хөлөө ачин суугаа залууг хараад хэлэх үггүй болоод түүн рүү ширтэн зогсож байтал тэр залуу харцаа дээш өргөн Жуну руу харахад Жуну ичин бөхийгөөд хаалгаа шууд хаагаад зүрхээ дараад зогсов.

Жуну: Дурлачихлаа.

Сан: Юу яриад байгаа юм. Юу нь дурлах ?

Жуну: Та ч ёстой солиотой байх тэ хён. Яаж ийм сайхан залуутай хамт амьдардаг байна аа. Би харах төдийд зүрх догдолж түүнд хайлж урсаж байна.

Сан: Чиний өрөөг хөлсөлж байгаа болохоор буйдан дээр хэвтээрэй гээд цүнхийг нь буйдан руу шидэн , хөргөгч онгойлгон шар айраг аван өрөө рүүгээ орлоо.

Жуну: Мэдрэмжгүй амьтан. Би байсан бол шууд найрчихсан байгаа даа. Гэхдээ түүний эрүүний яс дэндүү sexy харагдуулж байсан.

Сан: Дурлачихлаа гэнэ шүү. Дурлал аа мэдэх юм уу? Хнннн...муу солиотой новш.

Сан өрөөндөө бачууран сууж байгаад гараад иртэл нөгөө хоёр чинь инээд алдчихсан сууж байхыг харав.

AjussiWhere stories live. Discover now