19

270 24 0
                                    

Чимээгүй ноёлох бөгөөд хоорондоо юу ч ярихгүй ширээний хоёр талд нэг нэгнээ цоо ширтэнэ суух залуус зэрэг дуугарав.

Үён: Юм уух уу?

Сан: Юм уух уу?

Хоёулаа нэг нэг рүүгээ харан инээх зуур Үён сэргэлэнтэж Саны гарын булчин руу чанга цохилоо.

Сан: Яаж байгаа юм бэ? Өвдөж байна шүү дээ Жон Үён гэж гараа илэв.

Үён: Зэрэг хэлсэний зэвүүн цохилт гэж мэдэх үү? . Зэрэг хэлхээр түрүүлж нэгнийгээ цохьдог юм шдээ ах гуай!

Сан: Санчихъя!. Миний ээлж ирэх байлгүй дээ.

Үён: Айгүүүүүү... Аргагүй л ажушши юм даа. Дээрээс нь санаа муутай гэж!.

Сан хөргөгчнөөс хоёр redbull  гаргаж ирээд нэгийг нь Үёны урд тавиад ширээн дээр суугаад Үён руу инээв.

Үён: Ингэсэн ч санаа муутай харагдаж байна ажушши.

Сан Үёны гараас булааж аваад онгойлгож гарт нь бариулахад Үён толгойгоо сэгсрэн "Үнэхээр л хөгшин сэтгэхүй!"

Сан: Ажилтай болохоор явлаа!.

Үён: Би гадуур хонож болно биз дээ!

Саны хөмсөг бага зэрэг зангиран "Өөрөө л мэд" гэж манитон хоолойгоор хэлэн цүнхээ барин гэрээс гарч явав.

Үён: "Бүр үнэхээр мэдрэмжгүй амьтан!"

•••

Ёнжүн Сүбинтэй уулзах гэж ажлынхан газрын ойролцоо кафе дотор түүнийг хүлээн суулаа.

Утасаа ширтэн суугаа бөгөөд түүний үзэж байгаа зүйл нь Үёны явуулсан зургууд байх агаад инээмсэглэчихсэн түүний үзэсгэлэнг магтаж байв.

Сүбин хажууд нь ирчихсэн утас руу харан "Хэн бэ?" гэж асуухад нь Ёнжүн сандран утсаа алдах шахав.

Ёнжүн утсаа халаасандаа хийж Сүбинийг суухыг хүсэн сандлыг нь хойш болгож суулгаад өөрөө урдаас нь харан суулаа.

Сүбин цаг руугаа харан "5 минут л байна. Юу хэлэх гэсэн юм?"

Ёнжүн:  "Хоёулаад буцаж нийлэх бяцхан шалтгаан ч болов үлдээгүй гэж үү?"

Сүбин эрүүгээ өргөн Ёнжүн рүү харан
" Ямар ч зүйлд хязгаар гэж байдаг юм Чүэ Ёнжүн, Намайг дуудчихаад өөр залуугийн зураг үзээд инээчихсэн сууж байгааг чинь нэг л ойлгохгүй байна шүү!"

Ёнжүн: Энэ чинь миний найз!

Сүбин: Ерөнхийгөөс түр чөлөө аваад гараад ирсэн буцаж орлоо. Бас битгий ажлын ойролцоо эргэлдээд бай!.

Ёнжүн: Зүгээр уучилчихаач!

Сүбин: Хоёулагийн дунд бүх зүйл дууссан Жүнние. Ахиж залгах ч хэрэггүй шүү!.

Ёнжүн: Ахиад найз залуутай болчихвол уйлж унжив даа Чүэ Сүбин!

Сүбин хойш эргэж харан Ёнжүний нүүрэн дундуур тас алгадав.

Ёнжүн: Кан Тэхён байгаа шүү! Уйлав Сүбинаа.

Сүбин уурласандаа хаалга саван гаран одов.

San's pob

Ажил дээрээ инээмсэглэчихсэн сууж байтал хаалгаар нь Сүбин баргар царайлчихсан орж ирэв.

Сан хийж буй ажлаа түр орхин найзынхаа хажууд очиж юу болсон талаар асуух бөгөөд Сүбиний хоолой нь зангирчихсан нүдэнд нь нулимс хурсан байлаа.

Сан: Зүгээр дээ. Бүх зүйлийг чи давж гарч чадна. Битгий уйл за юу?

Сүбин: Би тэр хүнийг шалиг гэдгийг нь мэдэх ч сүүлийн үед намайг улам шаналгах болсон.

Сан: Хэн юм бэ? Нэрийг нь хэлээд өг. Би газрын хөрстэй нь тэгшлээд өгье.

Сүбин: Аюултай хүн. Тиймээс ерөнхий та зүгээр орхичих гуйя.

Сан: Ойлголоо би ажлаа хийлээ. Тайвширчихаад ажилдаа ороорой. Сэтгэл санаа тайван бус байхад тоотой ажил урагш явдаггүй.

Сүбин: Та дурлаж үзэхээр л энэ мэдрэмжийг мэдрэх байх 💔

AjussiWhere stories live. Discover now