Тэднийг ярилцаж байхыг цонхоор харсан Сан өөрийгөө илүүдэл мэт мэдэрч эхлэв. Ширээндээ буцан сууж хатуу юм задлан нэг тагшим хүртэлээ.
"Минийх болоогүй хүний хайрт"
Уух зүйлээ эргүүлэн янз бүрийн зүйлс бодон сууж байтал хаалга онгойх чимээ дуулдлаа.
Ноён Жон найзыгаа гаргаад өгчихөөд ирэв үү? Танай найз чинь царайлаг юм байна лээ шүү!
Үён толгой дохьсоноо Саны хажууд очин суулаа. Цуг уух уу? Ноён Чүэ.
"Ноён Чүэ гэж мэгээд , чи Үён мөн юм уу?" гэж Сан урдах хатуу юмнаасаа ахин нэг тагшим хүртээд Үён руу харан "Чи ч азтай золиг юм аа?" тийм сайхан залуугаар хоол хийлгэдэг гэж хэлчихээд босон өрөөрүүгээ алхах замдаа шаланд хөл алдан нэг унаад "Би зүгээрээ санаа зоволтгүй Үён" гэж хэлэн босчихоод ахин хэд алхаад дахин уналаа.
"Чүэ Сан чи зүгээр биш байна. Алив би чамайг өрөөнд чинь оруулж өгье" хэмээн Үён хэлэх бол Сан гарыг нь түлхэн "Би өөрөө орж чадна" гэж зөрүүдлэн өрөөндөө орох хүртэлээ дөрөв таван удаа унав.
Сан хаалганыхаа хажууд хана налан суучихаад "онгойхгүй байна, миний хөөрхөн хаалгаа онгойчих тэгэх үү?" гэж хаалгатайгаа ярьж байх бөгөөд түүнийг харсан Үён согтуу хүн ч хэцүү юм даа гэж бодов.
Сан чимээгүй болмогц хаалгыг нь онгойлгон түүнийг арай гэж өргөн орон дээр нь хэвтүүллээ. Бодсоныг бодвол арай гайгүй юм байна гэж хөлсөө арчив.
Сан зүйрмэглэн унтах бөгөөд амнаас нь танил нэр сонсогдов. Үён...Жон Ү...ёон.
Үён түүн рүү ойртон тэр авиаг нь сайн сонсох гэтэл үнэхээр л "Жон Үён" гэж хэлэх сонстов. Үёны хацранд инээмсэглэл тодрон уруулаа хазлан унтаж буй залууг хэсэг ширтэн суулаа.
Үёныг гэнэт л унтаж буй том залуу тэврээд авав. Үёны нүд томрон зүрхний цохилт нь хүртэл сонстох хэмжээнд хурдан бөгөөд хүчтэй цохилж байлаа.
Үён гарыг нь холдуулах гэсэн ч Сан улам л чанга тэвэрсээр л байв.Аххх...амьсгалж чадахгүй нь "Ажушши намайг тавиач дээ" гэж түүний цээж рүү нь цохьлоо.
Унтаж байсан залуу нүдээ хагас нээгээд "Жон Үён байна , царайлаг юм аа" гэж хэлэн гараа хацранд нь хүргээд нүүрийг нь илэн "Дэндүү үзэсгэлэнтэй юм" гэж хэлээд уруул дээрээс нь үнсэх гэтэл Үён үнсүүлсэнгүй.
"Жон Үён чи надад биш өөр хүнд хайртай" гэж хэлэн Саны нүдэнд нулимс хурах бөгөөд ахин нүдээ аниад унтаад өгөв.
Энэ бүх хэлсэн үгсийг нь Үён сонсож түүний нулимс хацраар нь урсаж байхыг хараад ханцуйгаараа нулимсыг нь арчиж өгөөд "Би өөр хүнд биш чамд хайртай" гэхдээ чи энэ бүхнийг өглөө гэхэд л санахгүй. Тийм болохоор үнсүүлээгүй юм шүү. Одоо унтдаа гэж үсийг нь илээд түүний хажууд хэсэг хэвтээд буцан өрөөрүүгээ явлаа.
■■■
Үён өглөө эртлэн босож өглөөний цай бэлдчихээд Саныг сэрээн хамт хооллов.
Саны үс нь сэгсийчихсэн Үён руу харан талархан бөхийх бол Үён түүнийг шоолон инээнэ.
"Амттай байна уу?" гэж Үён эрүүгээ тулан Сан руу харан асуув.
Сан толгой дохин "Үнэхээр хийсэн хүн шигээ амттай болсон байна" гэж хэлвэл Үёны нүд томрон "Ажушши намайг амталж үзсэн юм уу?" гэж асуухад Сан ууж буй усандаа хахах шахав.
"Шаал тэнэг зүйлтэй зүйрлэх юм аа , аргагүй л хөгшин хүн шүү" гэж Үён жуумалзав.
Сан хэлсэн зүйлдээ өөрөө бантан чимээгүй хоолоо идэн суулаа.
Үён:
"Би ч сайхан амттай шүү ажушши"Сан:
"Битгий надаар тоглоод бай Үён"Үён:
"Та амталж үзэж болно шүү ажушши"Сан:
Идэж буй хоолондоо хахах шахав. "Үёноо ганц буруу хэлсэний төлөө намайг ингэж шоглохгүй бай л даа гуйж байна"Үён:
"Ажушши зүүд зүүдлэв үү?"Сан:
Эргэлзэж Үён руу хараад "Зүүдэлсэн" гэж хэлэв.Үён:
"Надад зүүдээ яриад өгөөч ажушши, би хүний зүүд сонсох дуртай юмаа".Сан Ус уух гэж байгаад Үёны хэлсэн үгийг сонсоод усаа шууд цацаж орхив.
Үён:
"Өнөөдөр ажушшигийн хахаж цацдаг өдөр л юм байна даа" гэж хэлэн нүүрээ арчилаа.Сан:
Уучлаарай албаар биш шүү хамтрагчаа гэж биенд нь хүрэх гэтэл Үён жуумалзан "Би ч сайхан биетэй байгаа биз ажушши" гэж хэлтэл Сан түүний хажуунаас холдоод "Үнэхээр уучлаарай" гэж хэлэн бөхийгөөд өрөөрүүгээ явлаа.Үён:
Ямар зүүд зүүдлэсэн болоод хахаж цацдаг байна аа?.