9-р Хэсэг: Зохиолч

182 28 1
                                    

|Another|

🩸

"Ча Инсү? Хаа нэгтээ нуугдаж байсан миний эрдэнэ. Өөр нэгэн ертөнцийн гүнж. Үзэсгэлэн гоо минь. Би чамайг орхихыг хүсэхгүй байна. Үхтэл хамт баймаар байна. Би чамаас холдсон ч хаа нэгтээ байж л байх болно"

Инсү бодолд нь гэнэт орж ирсэн дуу хоолойг сонсохдоо гайхах аж. Гэхдээ түүний бодолд Жонгүг яасан тухай эргэлдсээр байсан юм.

Зохиолын тухайд тэр үхсэн... Хэсэгхэн хугацаанд догдлол үүсгэж бяцхан зүрхэнд нь тээглүүр болсон тэрээр яг одоо Инсүд бяцхан дарамт болж байлаа.

"Үнэхээр үхчихсэн бол яах вэ?"

Инсү хэдэн өдрийн бодол хэдэн шөнийн зүүд болсон зүйлээ баталгаатай болгохын тулд номынхоо зохиолчийг олж уулзахаар эрэлд гарсан юм.

Тэрхүү номын зохиолч нь тийм ч алдартай бөгөөд олонд танигдсан нэгэн биш байлаа. Тиймдээ ч олж уулзахад хэтэрхий хэцүү байсан юм.

Хэдэн өдөр өнгөрч Инсү ч номын зохиолчийг олохоосоо шантарсан байв.

"Үнэхээр үхэж болохгүй юмсан. Яагаад үхүүлж байгаа юм бэ?"

Шөнө унтахдаа өөрөө өөртөө, эсвэл бурханд үгүй бол номын зохиолчид хандан ийн хэлчихээд унтдаг болов.

Инсүг өглөө сэрэхэд нам гүм бөгөөд тайван, чимээгүй орчин угтаж авах аж. Түүнийг ээж нь дуудаж сэрээсэнгүй.

Хувцаслаж дуусаад гарахад бэлэн болж, доош буухад аав ээж хоёр нь хоёулаа байсангүй. Инсү ямар нэгэн зүйл анзаарсангүй зүгээр л цүнхээ аваад сургууль руугаа явлаа.

Түүнийг сургууль дээрээ очиход нь ч бас хэн ч байсангүй. Энэ удаад л тэрээр сургууль руугаа алхах замд нь хэн ч таараагүйг анзаарав.

Зүүд гэж бодон өөрийгөө ч чимхэж үзлээ. Гэхдээ тийм биш байсан юм. Юу болоод байгааг гайхан утсаа гарган харахад сүлжээ ч байсангүй. Одоо л түүний цээжинд айдас хурган жихүүцэх нь тэр.

Яах учраа мэдэхээ байж, аав ээжийнхээ ажил руу явахаар шийдэн сургуулиасаа гартал цав цагаан ертөнц түүнийг угтаж авав.

"Хүн байна уу? Энд хэн нэгэн байна уу?"

Чадлаараа хашгичин явсан ч түүнд хэн ч үл хариулна. Зогсолтгүй алхсаар л байлаа. Энэ удаад түүний хөл нь өөрийн мэдэлгүй л алхаад байх аж.

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now