1-р Хэсэг: Танихгүй хүн

704 54 3
                                    

|Another|

🩸

"Инсү одоо наад цувралаа уншихгүй байж болохгүй юу? Багш чамайг хараад байна"

"Бурхан минь Арим энэ цуврал намайг яг алах нь ээ. Би уншихгүй байж үнэхээр чадахгүй нь"

Охидын шивнэх дуунд ааш муутайгаараа алдартай хөгшин багш ширээнээсээ босч охидын нууцхан ярианд оролцох аж.

"Цус сорогчдын хаант улс. Ямар гээч зохиол болоод хичээл дээрээ хүртэл ингэж улайрч уншаад байдаг билээ. Надад яриад өгч болох уу?"

"Багшаа... Нөгөө"

"Чимээгүй. Ганцхан би сонсвол уйтгартай юм байна. Тиймээс анги хамт олондоо бүгдэд нь яриад өгөөч"

"Багшаа?"

"Асуудал байгаа юм уу? Маш сайн ойлгосон харагдаж байна. Ярихад төвөггүй л баймаар юм"

"Үгүй ээ багшаа, нөгөө... Уучлаарай багшаа. Би дахиж тэгэхгүй ээ"

"Юу тэгэхгүй гэж? Би чамайг уучлалт гуй гэж хэлээгүй биздээ"

Инсүгийн хацар нь улайж ангийхан нь түүн рүү нүд салгалгүй ширтэж байлаа.

"Ча Инсү! Намайг энэ сургуулийн хамгийн ааш муутай багш гэдгээр нь мэдэх байх. Тиймээс энэ бол эхний бөгөөд эцсийн сануулга гэдгийг ойлгож ав. Харин энэ номыг чинь би хурааж авлаа"

"Багшаа номыг минь хүртэл авах гэж үү?"

"Эсвэл номоо аваад шийтгүүлэх юм уу?"

"Үгүй ээ"

Хичээл завсарлах хонх дугарч багш нар ч тэр хүүхдүүд ч тэр ангиас гарах аж. Бүх хүүхдүүд ийш тийш дэвтэр номоо барин гүйлдэх бол ганцхан Инсү л гунигтай царай гарган сургуулийн коридороор алхана.

"Инсү яагаад ийм сонин царай гаргачихав аа?"

"Арим би номоо яаж авах вэ? Би хамгийн оргил хэсэг дээр нь явж байсан шүү дээ. Одоо л уншихгүй бол миний нойр ч хүрэхгүй дээ"

"За өөр шинийг аваад уншчихад л болох байтал"

Цуврал болгон нь ганцхан ширхэг хэвлэгдсэн номыг хаанаас авах юм би"

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now