6-р Хэсэг: Номон дотор

308 44 2
                                    

|Another|

🩸

"Үхдэг гэнэ ээ?"

"Тиймээ, John алчихсан. Anna-гийн төлөө"

"Юу? Тэгээд дахиж хэзээ ч сэрэхгүйгээр үхэх юм уу?"

"Тийм гэсэн шүү дээ"

Жонгүгийг үхнэ гэж сонсоод Инсүгийн царай барайж орхив. Яагаад ч юм Жонгүгийг буцаамааргүй санагдах аж.

"Байзаарай, би нэг зүйл асууж болох уу?"

"Мэдээж"

"Ид шид гэж байдаг болов уу?"

"Магадгүй бидний амьдарч буй ертөнцөөс эсрэг ертөнцөд байдаг байх"

Инсү бодолд орж эхлэх бөгөөд Жонгүг буцаад ертөнц рүүгээ явбал үхнэ гэж таамаглаж байлаа.

"Одоо хоёр цувралын дараа дуусах юм байна лээ. Тэгээд л үхэж байгаа байх. Анхнаасаа гол дүр биш байсан юм чинь үхэх эсвэл Anna-г авч чадахгүй байх нь ойлгомжтой байсан шүү дээ"

"Яагаад заавал үхэж төгсөх хэрэгтэй гэж. Би хэнийг ч үхүүлмээргүй байхад"

"Наадах чинь зохиолчийн л мэдэх асуудал байх даа"

"Гэхдээ бүр хоёрын хоёр цувралын өмнө үхчихлээ гэж үү? Justin Seagull хэдий гол дүр биш ч гэлээ гол дүрийн хэмжээнд хүрэхээр туслах дүр байсан шүү дээ. Ийм хурдан үхэж болохгүй юмсан"

"Өө, Инсү намайг уучлаарай... Би хамгийн сүүлийн цувралыг нь уншчихсан байна"

"Юу? Тэгэхээр хамгийн сүүлийн цуврал дээр наад үхэх хэсэг чинь гарна гэсэн үг үү?"

"Тийм л болж таарлаа"

"Хөөх гайхалтай. Ядаж л хоёр цувралын дараа үхэх нь байна шүү дээ"

"Гэхдээ чи яагаад түүнийг үхэхэд дургүй байгаа юм? Тэр хүн бүрт л үзэн ядагддаг дүр. Хамгийн муу дүр байхад"

"Тэр тийм ч муу биш шүү дээ. Тэр зүгээр л хайртай эмэгтэйгээ өөрийн болгохыг хүссэн. Тэрнийхээ төлөө л аймшигтай үйлдлүүдийг хийсэн шүү дээ. Магадгүй би ч тэгэх л байсан байх"

"Чиний сэтгэл хөдлөл үнэхээр ил тод байх юм аа, хөөрхөн байна"

"Юу? Аан би ер нь бодож санасан зүйлээ нууж хаадаггүй болохоор шууд л хэлчихдэг юм"

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now