8-р Хэсэг: Ертөнц хоорондох хаалга

256 43 11
                                    

|Another|

🩸

"Уучлаарай? Сая өөрөө юу гээд хэлчихэв?"

"Юу?"

"Авхай гэдэг чинь?"

"Бурхан минь гэж. Яагаад ийм тэнэг юм бэ? Чиний амь насыг л аварч байна шүү дээ. Арай жинхнээсээ миний авхай болно гэж бодсон юм биш биздээ?"

"Амаа тат! Зүгээр л чамайг надад дурлаад намайг өөрийн болгох арга заль хэрэглэж байх вий гэж айсан юм"

"Мөрөөдөж байх шив. Ямартай ч хоёр дахь удаагаа чиний амийг аварлаа. Баярлалаа гэдэг үгийг надад хэлэх нь зүйтэй байх"

"Баярлалаа!"

"Жинхнээсээ сонсогдохгүй байна"

"Үнэхээр баярлалаа. Чамайг ирээгүй байсан бол би яг үхдэл болох байлаа"

"Яахав тийм ч сайхан сонсогдохгүй байгаа ч зүгээр дээ"

Жонгүг Инсүгийн өмнө түүнийг шоолох янзтай харан зогсох бол Инсү Жонгүг руу үзэн ядсан харц шидлэн зогсоно.

"Гэхдээ... Нэг зүйл асуухад? Anna авхай яагаад чи бид хоёртой зууралдаад байгаа юм бол? Зохиол дээр чамаас зугтаж, бүр чамайг үзэн ядаж байдаг шүү дээ. Гэтэл бүр тэс өөр хүн шиг л..."

"Үнэндээ би Anna-г John хунтайжаас хулгайлж, тэднийг салгах гээгүй"

"Тэгээд юу болсон юм?"

"Мэдэхгүй ээ, бид зүгээр л маш сайн найзууд байсан. Жонн гарч ирэх хүртэл"

"Тэгвэл чи авхайд биш авхай чамд сайн юм биш үү?"

"Чамд ярих ёстой үгүйг мэдэхгүй ч... Анна бид хоёр үнэхээр сайн найзууд байсан. Бидний амьдралын ихэнх цаг хамт өнгөрсөн. Нэг л өдөр Анна надад хайртай гэдгээ хэлсэн. Гэхдээ Жонн гарч ирснээс хойш тэр бага багаар өөрчлөгдсөн юм. Тэр надтай уулзах нь багасч, ярихаа ч больсон. Хаан түүнийг өрөөнд нь хорьчихсон"

"Тэгээд... Тэгээд юу болсон юм?"

"Хаан намайг Аннатай уулзахыг хориглосон. Бас ордонд байх хугацаанаас минь хумсалж байсан. Ер нь бол Аннатай уулзах боломж олддоггүй байсан юм. Тэгээд л нэг өдөр тэс өөр газарт оччихсон"

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now