4-р Хэсэг: Дурлаж болохгүй

324 44 0
                                    

|Another|

🩸

Инсү хувцасаа сольж дуусаад өрөөнөөсөө гарлаа. Гарахад нь Жонгүг жигнэмэг идээд зогсож байв. Инсү түүнлүү аймшигтай харцаар нэг хараад хаалгыг чиглэн алхах аж.

"Хөөе жижгээ! Чи наад өсгийт дээрээ алхаж чадахгүй байна. Тэгээд ч сагсны тэмцээн дээр ийм хувцастай очвол тэнэг харагдах биш үү?"

"Чамд ямар хамаатай юм. Тэгээд ч сагсны тэмцээн гэж юу болохыг мэдэхгүй байж. Өөртөө хамаагүй зүйлд битгий анхаарал хандуул ойлгов уу?"

"Сагсны тэмцээний талаар ор мэдэхгүй гэвэл худлаа болно. Би өчигдөр энэ ертөнцийн бүхийл зүйлийг судалсан. Тэгээд ч чамд анхаарал хандуулсан юм алга. Тэр залууг чинь өрөвдөөд л хэлж байна"

"Амаа тат, дахиж ганц л үг дуугарах юм бол би өөрийг чинь гэрт чинь хүргэх замыг олоход туслахгүй шүү!!!"

"За за за"

Жонгүг хоёр гараа өргөн тайвшир гэсэн шиг түүн рүү дохилоо. Харин Инсү түүнийг нь тоолгүй гарч одов.

Гэрээсээ гараад гүймээр байвч өсгийт дээр тэр чадахгүй шүү дээ. Анх удаа л өсгийт өмссөн учраас яаж алхах тухай ч мэдэхгүй. Тэр зүгээр л бусад охид шиг ингэж хувцаславал хөөрхөн харагдана гэж бодсон хэрэг.

Тэмцээн эхлэхэд 10 минут дутуу байхад Инсү сургуулийн спорт зааланд орж ирлээ. Тэнд маш олон хүмүүс цугларсан байх бөгөөд хүмүүсийн ихэнх хувь нь охидууд байх аж.

Гэнэтхэн л Мин Юнги гэж чангаар хашгиралдах охидуудын дуунд Инсү цочоод ч амжив. Талбайн төвд Юнги гарч ирсэн байх бөгөөд үүнд л охидууд шуугилдаад байж л дээ.

Инсү гэдэн годон алхсаар Жиминий багийнхны дэргэд ирж суулаа. Тэнд сэлгээний хоёр тамирчин байх бөгөөд тэд Инсү рүү ширтээд ер салсангүй.

Тэмцээн ч эхэлж бөмбөг залах чимээ, пүүзний чийхрах дуу хоёр хоршилдон сагсан бөмбөг сонирхогчдын хувьд гайхалтай дууг гаргаж байв.

Юнгигийн багтай доод ангийнх нь хөвгүүдийн баг тоглосон бөгөөд тэдний тоглолт Юнгигийн багийн хожлоор дууссан юм.

Жимин гүйж ирээд Инсүгээс ус авч уух гэвэл өнөөх нь өгсөнгүй. Шүдээ зуун түүн рүү хараад усаа өөр рүүгээ буцаан татах аж.

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now