12-р Хэсэг: Хувь тавилан

223 31 2
                                    

|Another|

🩸

"Харчихлаа одоо ямар санаа байгаа юм? Ер нь яагаад чи намайг аврах гээд байгаагаа хэлж болох уу?"

"Харин чи ийм олон зүйл асуухгүй байж болох уу? Хунтайжтаан?"

"Надаар тоглоод байна уу?"

Инсү Жонгүг хоёр Жонн хунтайжын өргөөнөөс гаран өөрсдийн өргөө рүү явах замдаа ийн ярилцана. Тэд өргөө рүүгээ дөхөж ирээд Анна авхайтай таарах аж.

"Анна энд юу хийж яваа юм? Өргөөнөөсөө гарч болохгүй гэсэн хориг тавьсан гэсэн биздээ?"

"Зүгээр ээ. Намайг яавал гэж. Харин чи хэр байна даа? Жонгүг?"

Анна Жонгүгийн гадуурх хүрмийг нь янзалж өгөн ийн асуух бол түүний гараас барьж аваад хоолой засав.

"Би хэвэндээ л..."

"Энд чинь үрчгэр байна"

"Зүгээр дээ. Инсү байгаа болохоор санаа зоволтгүй"

"Инсү гэдэг чинь... Аан энэ эмэгтэй билүү?"

"Энэ эмэгтэй биш, Жон Жонгүг миний авхай Ча Инсү. Анна авхай одоо өргөөндөө буцдаа. Бид амрах хэрэгтэй байна"

Жонгүг Инсүгийн гараас атган Анна авхайн хажуугаар зөрж өнгөрөх аж. Үүнд нь уулга алдан зогсох Анна авхай тэдний араас тасралтгүй ширтэнэ.

Жонгүг нэг алхсан эрчээрээ шууд л өрөөндөө орж ирсэн байлаа. Түүнийг Инсүгийн гараас атгах үед Инсүгийн биеэр тог гүйх шиг болж, Инсү гайхаж байсан ч таатай мэдрэмж төрж байсан юм.

"Нөгөө... Одоо миний гараас тавьж болохгүй юу?"

Инсүг ийн хэлэхэд бодолдоо дарагдсан байсан Жонгүг ухаан орж Инсүгийн гарыг огцом тавих аж.

"Сая чамайг..."

"Тиймээ намайг аврах гэж тийм зүйл хийсэн гэдгийг чинь мэдэж байна. Тиймээс санаа зоволтгүй"

"Намайг өөрт чинь хайртай гэж огтхон ч бодож болохгүй шүү! Би тэгээд ч эвгүй үнэртэй эмэгтэйчүүдэд дургүй"

"Юу? Эвгүй үнэр ээ? Хөөе... Ч-Чи яаж ингэж хэлж чадаж байна аа. Тэгээд ч миний үнэр дэндүү сайхан шүү! Ер нь муухай үнэртэй байсан ч ингээд шууд хэлж болно гэж үү? Үнэхээр бүдүүлэг юм гээч!"

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now