10-р Хэсэг: Өөр ертөнц дахь хайр

200 28 5
                                    

|Another|

🩸

Инсүг сэрэхэд нар аль хэдийн мандсан байх агаад нүүрэн дээр нь тусах аж. Гэнэт ухаан нь орж орны хажуу дахь шүүгээн дээрхи утсаа авахаар гараа гүйлгэхэд шүүгээ нь байсангүй. Шүүгээ нь байгаагүйд баярлан хурдхан нүдээ нээвэл Жонгүгийн ертөнцөд ирсэн байлаа

"Одоо яах ёстой юм бол? Надад туслах хэн нэгэн байна уу?"

Инсү яах учраа олж ядан өрөөнд хий л ганцаараа сандарна. Хоёр тийшээ холхисоор шалыг нь бараг цөмөлж орхив.

Хаалга онгойх үед ухаан нь эргэн ирсэн тэрээр хаалганы зүг харвал хэн ч байсангүй. Дотроо Жонгүгийг хэмээн найдаж  байсан ч биш байсан юм.

Хаалга онгойсон даруйдаа тап хийтэл хаагдан хаалганы доогуур жижигхэн захидал шиг дугтуйтай зүйл ороод ирэх нь тэр.

Инсү удаанаар алхсаар өнөөхийг нь авч уншвал Инсүд хаяглаастай зурвас байх аж.

"Чиний сэтгэл дотор Жонгүг буюу
Seagull-ийг гэх сэтгэл байгааг мэдэж байна. Тиймээс чиний тэр сэтгэл л түүнийг аврах болно. Миний хэлснийг бүү мартаарай. Та хоёрын хайр сэтгэл л та хоёрыг учруулсан болохоор яг одоо та хоёрыг тэр сэтгэл зүрх чинь л аврах болно шүү!"

Уг зурвасанд ийн бичсэн байх бөгөөд Инсүг уншиж дуусмагц гаран дээр нь шатаад алга болчихов.

"Хайр сэтгэл ээ? Үнэхээр би түүнд хайртай гэж үү?"

·Flashback·

"Ямартай ч одоо намайг сайн сонс. Миний ярих бүхэн үнэн гэдгийг ч бүү март. Жонгүг та хоёр бол өөр өөр зохиолын минь дүрүүд. Чиний унших дуртай цуврал ном бол миний ном. Гэхдээ чи ч бас миний номын дүр байгаа юм. Ерөнхийдөө гэвэл зохиол дээрх дүр минь миний бас нэгэн номыг уншиж байсан гэсэн үг"

"Байзаарай та намайг зүгээр л нэг номын дүр гэх гээд байна уу? Тэгээд... Тэгээд би бодит биш гэж үү?"

"Яахав номон дотроо бодит шүү дээ. Одоо энэ чухал биш охин минь. Чиний уншдаг цуврал номон дотор бага зэрэг, үгүй ээ үнэхээр их зэргийн асуудал үүссэн"

"Тэр нь тэгээд юу юм?"

"Номын дүрүүд өөрсдийнхөө мэдлээр номыг үргэлжлүүлэх болсон нь асуудал болж байна. Jack бол үнэхээр муу дүр. Анхандаа түүнийг сайн дүрээр бүтээж байсан ч өөрийн тэнэг зангаасаа болоод бага зэргийн муу санаа нэмчихсэн. Түүнээс болоод тэр өөрөөрөө хөгжиж илүү бодит дүр болсон. Тиймдээ ч миний бичсэн хэсгүүд бага багаар устаж Jack-ийн эрх мэдэлд очсон. Justin чиний бодож байгаа шиг тийм ч муу дүр биш юм шүү. Тэр зохиол дээрх хамгийн өрөвдөлтэй, хамгийн сайн нь байсан учраас Jack түүнийг алахаар сэдэж эхэлсэн"

ᴀɴᴏᴛʜᴇʀWhere stories live. Discover now