"Найз залуутай юу?"
Шөний клубын уртаа текны хажууд коктейл балгалж байсан Сүжиний хажууд нь Жонвон ирж зогсон ийн асуулаа.
"Яасан? Би таалагдаа юу?"
Жонвон инээд алдан "хөөх итгэлтэй юм аа... үгүй ээ яахав, түрүүнээс хойш анзаараад байхад хэлье гэснээ хэлчихдэг, дажгүй бүсгүй шиг санагдаад л тэр"
"Найз залуу байхгүй ээ! Уржигдар салчихсан"
Жонвон нүүр дүүрэн инээгээд "тэгвэл надад боломж байгаа л юм байна"
"Гэхдээ өөрөө надтай уулзана гэдэгтээ итгэлтэй байна уу? Миний уулзаж байсан залуусыг тоолвол нас чинь хүрэхгүй байх"
"Өөрөө бас шалиг хэрнээ Сонхүн ахыг шалигаар нь дуудаж л байдаг"
"Тэр новш бид хоёр өөр түвшнийх... ахыг чинь ингэж хэлж байгаад уучлаарай! Гэхдээ би хэдий залуусыг их сольдог ч гэсэн тэрэн шиг... тийм түвшнийх биш, ойлгож байгаа биз дээ?"
Тэднийг нэр усаа ч мэдэлцээгүй хэрнээ дотно яриа өрнүүлж байхад халамцуу залуу Сүжиний урд ирж зогсоод "хөөх салаад долоо ч хоноогүй байж ээлжит залуугаа олчихжээ? Чи шилдэг юм аа Юү Сүжин!"
Сүжин эргэж хараад, өнөөх залуугын өөдөөс ёжтойгоор инээн "салчихсан л бол салчихсан шүү дээ!"
"Чи буруу хүнээ сонгож дээ хөгшөөн! Энэ хүүхэн үнэхээр аймар эмэгтэй! Ойртоод хэрэггүй шүү. Чиний зүрх сэтгэлээр тоглоод л дуусна"
Өнөөх халамцуу залуу Жонвонд хандан ийн хэлэх бол Жонвон түүний зөвөлгөөг авахын оронд Сүжиний уруул дээр гүн үнсээд "аль хэдийн сэтгэл алдарчихсаан... чи наадахаа эрт ирж хэлэхгүй дээ хөгшөөн!"
*****
"Архи уусан биз дээ? Уусан байж яаж мотоциклоо авч явах гээд байгаа юм бэ?"
Сонхүн Жонвонд санаа зовон ийн хэлэх бол Жонвон тоох ч үгүй "зүгээр ээ! Би ганц хундгыг л уусан... Сүжинийг хүргэж өгчихөөд цаашаагаа өөрөө харьчихна"
YOU ARE READING
Vero Amore
RomanceХасах, хасахын нэмэх гэдэгтэй адил... Жонвон, Сүжин хоёр бие биенээ хайрлаж эхэлсэн тэр цагаасаа хойш төрөл арилжсан мэт тэс өөр болчихсон... -TOXIC FANFIC-ийн хоёр дугаар бүлэг-