"Жонвон, дүүгийнхээ очдог газар луу нь очоод үз дээ. Дахиад л гэртээ ирсэнгүй"
Ээжийг ийн хэлэхэд нь би хүндээр санаа алдаад, "ойлголоо, би одоо ажлаасаа гарлаа. Аав та хоёр битгий санаа зовоод өөрсдийгөө хямраагаад байгаарай" хэмээн намуухнаар хэлчихээд цүнх, зөөврийн компюьтераа аван гараж руу явлаа.
Дүү... хойд ээжийн минь дагавар охин. Яг л хуучин би. Тэр хэдэн сарын өмнө л Солонгост ирсэн. Аав, хойд эх хоёрыг маань гэрлэхэд хүртэл Даниел Австралид төрсөн аав дээрээ байсан. Аав нь хайхардаггүй, ээж нь өөр улсад байгаа болохоор л тэр өдийд ингээд явж байгаа байх.
Даниел руу өчнөөн залгасан ч тэр огт утсаа авахгүй байлаа. Түүний үргэлж ордог шөнийн клуб руу орон, булан тохой, өрөө бүрээр нь шагайн үзэхэд түүний үсний ширхэг ч харагдсангүй. Эцэст нь клубын том текний ойролцоо эргэлдэж байхад Даниел тек дэрлээд унтчихсан байх бол, түүний дэргэд нэгэн эмэгтэй сэрээхийг хичээн зогсоно. Хүмүүс дундуур сүлжсээр арай хийн тэдний дэргэд очин, өнөөх эмэгтэйг ч харалгүй Даниелийг өргөх гэхэд хажууд зогсож байсан эмэгтэй үйлдлийг минь зогсооно.
"Энэ охиныг өөрөө таньдаг юм уу??"
Түүний зүг харвал... Юү Сүжин?
"Ян Жонвон?... чи энд юу хийж яваа юм?"
"Би энэ охиныг авах гэж ирсэн юм. Харин чи?"
Сүжин элгээ тэврээд "клубт зугаацах гэж л ирнэ шүү дээ!.... Энэ бүсгүй чиний юу юм?"
"Чамд хамаагүй биз дээ? Одоо зүгээр л өөрийнхөө явж байсан замаар яв... Хөөе Даниел сэр!"
Даниел сэрэх шинжгүй байсан болохоор түүнийг гар дээрээ өргөөд клубээс гарлаа. Энэ хүүхдээс болоод Сүжинтэй дахиад таарчихлаа. Дахиад л атгахан зүрхээ булиглуулчихлаа. Мартахыг тэгж их хичээж байхад яагаад толгойноос ч тэр, зүрхнээс ч тэр гарч өгөхгүй байгаа юм бэ Юү Сүжин!
YOU ARE READING
Vero Amore
RomanceХасах, хасахын нэмэх гэдэгтэй адил... Жонвон, Сүжин хоёр бие биенээ хайрлаж эхэлсэн тэр цагаасаа хойш төрөл арилжсан мэт тэс өөр болчихсон... -TOXIC FANFIC-ийн хоёр дугаар бүлэг-