"Сандарч байна уу?"
"Үгүй ээ, зүгээр" Сүжинд ийн хэлээд гэрийнх нь хаалгыг тогшлоо. Удалгүй 40 гарсан гэмээр эмэгтэй хаалга онгойлгон инээд алдаад "өө ирчихсэн үү? За, орцгоо"
Биднийг дотогш ороход Сүжиний аав бололтой нас тогтсон эрэгтэй зочны өрөөнийхөө буйдан дээр тухтай гэгч нь суучихсан, мэдээ сонсож байлаа. Сүжиний ээж буйдан дээр суухыг урихад нь сандралаа дарахыг хичээн гүнзгий амьсгаа авчихаад, аавынх нь өөдөөс харан сууна.
"Чи тэгээд манай охины найз залуу хэрэг үү?"
Аавыг нь эвгүй хоолойгоор ийн асуухад нь толгойгоо дохиод "тийм ээ, сайн байна уу? Намайг Ян Жонвон гэдэг"
"Бид өмнө нь уулзаж байл уу?"
Би хэсэг бодол болж байснаа, инээд алдаад "сайн мэдэхгүй байна аа... бараг үгүй байх аа" гэхэд Сүжиний аав нүдээ онийлгон над руу улам л ширтэнэ.
Эгчийг нь иртэл хэмээгээд цаг гаран ойр зуурын юм ярьж сууж байхад аав нь намайг тасралтгүй ширтэж байлаа. Үнэхээр аймшигтай мэдрэмж. Ашгүй нэг юм Сүжиний эгч ирэн бид оройн хоол идэхээр хоолны ширээний ард суулаа.
"Жонвон нээрээ юу хийдэг вэ?"
Би юу ч хийдэггүй юмсан. Дөрвөн жилийн өмнө ээжийгээ нас барснаас хойш их сургуулиасаа ч гараад, зүгээр л аавынхаа мөнгөөр хангалттай их зугаацсан юмсан.
"Аа... би... их сургуульд дууны найруулагчаар сурч байгаад хувийн шалгаанаас болоод гарчихсан"
"Тэгэхээр мэргэжил ч үгүй, ажил ч үгүй байж миний охинтой хамт амьдръя гэж байгаа юм уу?"
Дахиад л Сүжиний аавын аймшигтай асуулт.
"Аавын маань ажилаасаа гадна хийдэг жижигхэн бизнес байдаг юм л даа. Тэрийг нь би цаашдаа ажилуулах гэж байгаа. Бас дараа семистерээс буцаад хичээлдээ явна аа. Дараа жил гэхэд төгсчихнө... тийм болохоор битгий санаа зовоорой"
YOU ARE READING
Vero Amore
RomanceХасах, хасахын нэмэх гэдэгтэй адил... Жонвон, Сүжин хоёр бие биенээ хайрлаж эхэлсэн тэр цагаасаа хойш төрөл арилжсан мэт тэс өөр болчихсон... -TOXIC FANFIC-ийн хоёр дугаар бүлэг-