EPISODE ELEVEN

473 54 6
                                    

"Яагаад тамхи татдаг болчихсон юм?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Яагаад тамхи татдаг болчихсон юм?"

Намайг ийн асуухад Жонвон гартаа барьсан тамхи руугаа хэсэг ширтэж байгаад, над руу харан "чи өөрөө татаарай гэсэн биз дээ?"

AUTHOR's POV

FLASHBACK

Жонвоны амандаа зуусан тамхийг Сүжин булааж аван газар гишгэлээд "надаас салсаныхаа дараа л тамхи татаарай"

FLASHBACK END

"Тийм байна... энийг ч мартчихаж"

"Зүгээр юм шиг дүр эсгэх хэрэггүй Сүжин... би чамайг ямар их гомдоосноо мэдэж байгаа. Тийм болохоор шархлаагүй юм шиг дүр эсгээд байлгүй намайг хараа! Цохь, зод бас... шархлуул. Тэгж байж л би чиний өмнө буруугүй мэт үлдэж чадна шүү дээ"

"Тийм ээ... би чамайг шархлуулах хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацаанд чамаас болж дэр минь өглөө сэрэхэд л үргэлж нойтон байдаг байсан. Чи явахдаа надад баяртай ч гэж хэлээгүй"

"Би мэдэж байгаа. Миний буруугаас болж бид салсныг... гэхдээ миний бодлоор бидний харилцаа их хурдан өрнөчихсөн"

"Бидэнд харилцаагаа илүү удаан, бат бөх аваад явах боломж байсан. Гэхдээ хэн хэн нь энэ боломжийг ашиглаж чадаагүй"

Жонвон тамхиа унтраачихаад Сүжин руу эгцлэн хараад "чи хүнтэй уулзаж байгаа юу?"

Сүжин түүний гэнэтийн асуултанд зүгээр л толгой сэгсэрлээ.

"Харин чи?"

"Би гадаадад байхдаа олон эмэгтэйтэй учирсан, чамайг орлуулах гэж үзсэн. Гэхдээ хэн нь ч чам шиг мэдрэмж төрүүлж чадаагүй... би чиний сэтгэлд байгаа юу?"

"Үнэнийг хэлэхэд тийм ээ, одоо хүртэл байгаа. Хайр гэдэг... хаа нэг төрдөг, зүгээр л нэг сэтгэл хөдлөл биш шүү дээ"

"Тэгвэл надад боломж байгаа гэсэн үг үү?"

"Тэрийг чи л шийдэх байх"

Vero AmoreWhere stories live. Discover now