EPISODE FIVE

319 40 4
                                    

"Чи намайг ирээд авч чадах уу?"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

"Чи намайг ирээд авч чадах уу?"

Сүжин шивнэн ийн хэлэхэд нь түүний залгасан танихгүй дугаарыг нь дахин нэг ажиглаж хараад "хэний утсаар ярьж байгаа юм бэ?... юу болсон? Зүгээр үү?"

"Хмм... намайг зүгээр ирээд авч болохгүй юу?"

"Хаягаа явуулчихаа, би одоо очлоо"

Сүжины явуулсан хаягын дагуу очвол Ганнам дүүргийн цагдаагийн газар байлаа. Дотогш гүйхээрээ орон, цагдаагийн хэлтэсийг нүдээрээ гүйлгэн харахад захын сандал дээр Сүжин гавлуулчихсан сууж байлаа. Гайхшралаа баран түүн дээр очоод "юу хийж байгаа юм? Бас юун гав зүүчихсэн юм бэ?"

Сүжин шал ширтсэн чигтээ "тэр муу новшнуудыг тэр чигт нь, хамтад нь алчихдаг байж л дээ! Муу луйварчид...муу адгийн амьтдын дөрвөн дугуй нь дээшээ хараасай билээ!"

Би түүний амыг дараад "хөөе Юү Сүжин! Наад хэл амаа! Юу болсон болоод, хэнийг ингэж аймар хараагаад байгаа юм?"

"Наад ардаа байгаа цагдаагаасаа асуу!"

Хойш эргэж харвал дундаж нуруутай, дүрэмт хувцастай, залуухан цагдаа зогсож байлаа.

"Юү Сүжины хэргийг хариуцаж авсан цагдаа Ким Сонү байна. Та надтай ярилцаадах уу?"

Би толгой дохин "тэгье ээ... гэхдээ эхлээд энэ гавыг нь тайлаад өгч болохгүй юу?"

Өнөөх цагдаа толгой сэгсрэн "болохгүй ээ... эхлээд надтай ярилцаадах уу?"

Би өнөөх цагдааг дагаж явсаар эсрэг талын сандал дээр очиж суугаад яриандаа орлоо.

"Мм, Юү Сүжин... зүгээр байсан энгийн иргэний хамрыг хугартал зодсон"

"Юу? Энэ жижигхэн эмэгтэй юу?"

Өнөөх цагдаа гайхсан харцаар хэсэг харж байснаа "тиймээ, тэр жижигхэн эмэгтэй чинь том биетэй эрэгтэйн хамрыг хугалчихсан... дэлгэрүүлбэл, оройн 19 цагийн үед Ганнам дүүргийн нутаг дэвсгэр дээр зүгээр зогсож байсан залууг хэл амаар доромжилж, хохирогч уурлаад хөөх үед нь хамрыг нь хугартал зодсон байгаа юм л даа"

Vero AmoreDonde viven las historias. Descúbrelo ahora