EPISODE FOUR

365 45 1
                                    

"Яагаад хамаг хувцасаа хаяаад байгаа юм бэ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Яагаад хамаг хувцасаа хаяаад байгаа юм бэ?"

Эгч хажууд ирж зогсчихоод ийн асуухад нь хувцас хийсэн хар уутныхаа амыг зангидаад "одоо дахиж ийм задгай хувцас өмсөхгүй ээ! Дахиж зугаа цэнгэл ч хөөцөлдөхгүй. Их сургуульдаа буцаад явж эхлэнэ"

Эгчийн нүдэнд нулимс цийлэгнэн гарыг минь илээд "тиймээ! Зөв шийдсэн байна. Манай Сүжин буцаад ирлээ. Сайн байна Сүжинаа"

*****

Дахиад хичээл хийж эхлэнэ гэхээр сайхан байгаа хэдий ч, жаахан залхмаар санагдаж байна.

Гэрээс гаран алхаж байхад ард мотоциклны дуу гарах бөгөөд явсаар яг хажууд минь ирээд зогсчихов.

"Чи энд юу хийж байгаа юм бэ?"

"Найз бүсгүйгээ авахаар ирлээ"

Жонвоныг ийн хэлэхэд нь хөнгөхөн инээд алдчихаад "бид одоохондоо болзож эхлээгүй байгаа шүү! Чи надаас албан ёсоор асуугаагүй"

Тэрээр над руу хар дуулга сунгаад "энэ дуулгыг авбал бид болзож эхлэнэ гэсэн үг шүү! Авах уу?"

Жонвоныг инээмсэглэн асуухад нь би түүн рүү нүдээ онийлгосоор, гарт нь байх дуулгыг авч өмсөөд "хурдан яваарай. Би хоцрох нь байна"

*****

Түүний ачаар би маш ихээр өөрчлөгдсөн. Гэрийнхэнтэйгээ эелдгээр харьцаж, хичээлдээ ч илүү их анхаарч чадаж байгаа. Хүн хүнийг өөрчилж чадна гэдэг итгэмээргүй байсан ч одоо л итгэж болохоор байна.

Жонвоны хувьд... тэр ч гэсэн их өөрчлөгдсөн. Хар тамхиа дахиж татаагүй, шөнийн клуб ч орохгүй. Сонхүнтай ч холбоогоо тасалчихсан.

"Аавтайгаа ярилцаж үзсэн үү?"

"Үгүй ээ... зүрх зориг хүрэхгүй л байна"

Vero AmoreWhere stories live. Discover now