SOOJIN's POV
8-р сарын 21...
Ухаан орсон цагаасаа хойш нөхөрлөсөн найз маань энэ хорвоог орхиод аль хэдийн хоёр жилийн нүүрийг үзжээ. Түүний дуртай алтанзул цэцгийг боолгон, түүний минь одоогийн гэр нь болсон чандар хадгалах газар луу таксинд суун явлаа.
"Манай Гүми сайн сууж байсан биз дээ? Чамайг санаад хүрээд ирлээ. Амттан авчрах гэсэн ч... чиний дуртай амттан энэ хавийн дэлгүүрт байдаггүй юм байна. Наанаа жаргалтай байгаа юу? Чи жаргалтай байвал болоо доо... диваанжинд өвдөж болдоггүй юм шүү манай Гүми!... нээрээ би саяхнаас нэг залуутай дотно болж байгаа. Ян Жонвон гэдэг. Чи наанаасаа Жонвоныг сайн хүн үгүйг нь сайн ажиглаарай! Тэгээд хэрвээ сайн залуу бол би өөрийн болгоно оо! Ажиглчихаад надад дохио өгөөрэй Гүми. Дараа жил уулзацгаая!"
Гүмид дараа жил ирэхээ амалсаар, цэцгээ үлдээн чандар хадгалах газраас гарах гэж байхад хажууханд танил хоолой сонсогдоно. Өнөөх зүг рүү очоод харвал Жонвон газар суучихсан юм ярьж байлаа.
"... би аавтай одоо хүртэл учраа олоогүй байгаа... таныг аварч чадаагүйг нь бодохоор л миний уур хүрээд байна. Ээж таныг аавд яагаад тийм сайныг чинь бодоод олохгүй юм, тийм их хайртай байсан хэрэг үү? Тань дээр өмнө нь ирэхдээ ярьж байсан аавын шинэ эхнэр... тэр эмэгтэй ч надад таалагдахгүй байгаа. Гэхдээ надад сайн ханддаг л даа... тэгсэн хэдий ч таны минь орон зайг нөхөөд байж байгааг нь бодохоор уур хүрээд байна... гэхдээ та намайг зовж байгаа гэж битгий шаналаарай. Хэдий зовохоор асуудлууд зөндөө байгаа ч... саяхнаас тэр бүгдээс маань ангижруулж чадахаар эмэгтэйг олчихсон. Нэрийг нь сонсмоор байна уу?.... Сүжин! Би овгийг нь мэдэхгүй ээ. Ямартай ч нэрийг нь Сүжин гэдэг. Хэчнээн хөөрхөн гэж санана. Таниас гадна тэр эмэгтэй л намайг тайвшруулж байна даа... би хэтэрхий их юм ярьчихсан уу? Таныг амрааж чадсангүй. Хүү нь дараа улирал эсвэл дараа сар хүрээд ирье! Битгий даараарай" хэмээчихээд хүйтэн шалан дээрээс босон эргэж харахдаа намайг харан зог тусаад "Сүжин... хэр удаан энд зогссон юм бэ?"
YOU ARE READING
Vero Amore
RomanceХасах, хасахын нэмэх гэдэгтэй адил... Жонвон, Сүжин хоёр бие биенээ хайрлаж эхэлсэн тэр цагаасаа хойш төрөл арилжсан мэт тэс өөр болчихсон... -TOXIC FANFIC-ийн хоёр дугаар бүлэг-