☆ 02 ☆

98 22 7
                                    

Магадгүй сэтгэлтэй нэгэн нь..

      Бүгд шуугилдан хоорондоо элдэв бүрийн хов жив ярьж байх энэ үед Жонвоныг хажуу талаас нь тэврээд мөрийг нь дэрлэх Жэй, түүнийг нь эсэргүүцэхээ ч болиод тэр чигт нь орхичихсон Жонвон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүгд шуугилдан хоорондоо элдэв бүрийн хов жив ярьж байх энэ үед Жонвоныг хажуу талаас нь тэврээд мөрийг нь дэрлэх Жэй, түүнийг нь эсэргүүцэхээ ч болиод тэр чигт нь орхичихсон Жонвон. Тэднийг тэгээд сууж байхад хэн ч үг үл хэлнэ. Бүгд хэдийн дасчихсан юм шиг.

Тэр өдрөөс хойш.. Жонвон, Жэй хоёр анх удаа хоорондоо үг сольсноос хойш одоо яг 30 хоног.

Үнэндээ тэр өдрөөс анх эхэлсэн юм. Жэйн Жонвонд анхаарал тавьж, хажуунаас нь салахаа больсон нь. Тэд хамгийн анх хоорондоо үг солилцсоны маргаашаас л Жэй түүнтэй хэдийн дотно байсан юм шиг тааралдах бүртээ тэвэрч аван мэндэлж, ийш тийш дагуулж яваад, хажуунаас нь салахаа больчихсон. Бүр Жэйн найзууд дунд "Жонвон хаана байна тэнд Жэй ч бас байгаа" гэсэн үг хүртэл гарчихсан байсан юм. Ердөө 10 хоног өнгөрөхөд шүү дээ.

- Жонвонаа энд!

Сургуулийн хоолны танхимд Жонвон дөнгөж хоолоо авчхаад эргэхэд Жэйн хоолой заалаар дүүрэн сонсогдсон юм. Хэдэн найзуудтайгаа сууж байсан Жэй түүн рүү инээмсэглэн гар даллана. Жонвон Жэйг ганцаараа явж байхыг нь харж байсан удаагүй. Бусадтай үргэлж эелдэг байдаг, үргэлж хүмүүсээр хүрээлүүлж байдаг тэр.

Жонвоныг хоолоо бариад Жэйн хажууд суумагц тэр Жонвоны толгойг илэх аж.

- Манай Жонвон, хичээлээ сайн хийсэн үү?

Жэй инээмсэглэн хүүхдийн хоолойгоор Жонвонтой ярих нь хэвийн үзэгдэл болчихсон тул анхандаа хачин хардаг байсан найзууд нь одоо тэдэнд анхаарахаа ч больчихсон. Тэд Жонвоныг ирвэл Жэйг хаян хоорондоо үргэлжлүүлэн ярьцгааж, харин Жэй Жонвоныг хоолоо идэхийг нь зогсолтгүй харангаа инээмсэглэн, ээж нь юм шиг хоолыг нь дуустал идүүлнэ.

Жонвоны хувьд Жэй түүнийг яг л жоохон дүү шигээ боддог байв. Жонвоныг хичээлээ дуусгаад гарч ирэхэд Жэй түүний толгойг илээд хичээл нь ямар байсныг асууна. Гэвч толгойг нь илэхээс илүү тэвэрч авах нь их. Мөрөөр нь эсвэл ардаас нь бэлхүүсээр нь тэврэхдээ нуруун дээр нь нүүрээ наагаад "манай Жонвон.." гээд хүүхдийн хоолойгоор дуудна. Заримдаа хацрыг нь чимхээд хүүхдийн хоолойгоор Жонвонтой ярих нь бүр илт жоохон хүүхэдтэй ярьж байгаа юм шиг.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now