☆ 05 ☆

76 26 1
                                    

Түүний доторх дайн

       Хэн нэгнээс болж ингэж их айж, түгшиж, бас догдолж буй нь Жонвоны хувьд анхных

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэн нэгнээс болж ингэж их айж, түгшиж, бас догдолж буй нь Жонвоны хувьд анхных. Тийм ч болохоороо тэр Жэйн зурвасын дараа гэрээсээ гарах тэр богинохон хугацаанд тайлбарлаж ч чадахгүй хэмжээгээр их сандарч байлаа.

Нэг урт амьсгаа авчхаад байрныхаа үүдний хаалгаар гарахад Жэй өмднийхөө халаасанд гараа хийчихсэн цааш хараад зогсож байв. Жонвон удаанаар түүний ардаас очоод Жэйн нуруун дээр гараа зөөлөн хүргэх төдийд Жэй түүн рүү эргэж харсан юм.

- Жонвон..

Жэй хоёр гараараа Жонвоны хоёр хацраас барьж аваад нүүрийг нь өөр лүүгээ ойртуулав.

- ...Хён?

- Арай хаа нэг газар чинь өвдсөн юм уу? Сая 8 хоногийн хугацаанд юу болсон юм? Ямар ч холбоогүй гэнэт тэгээд алга болчихдог чинь яаж байгаа юм? Ямар их санаа зовсон гэж бодно.. Санаа зовсондоо үхэх нь л гэж бодож байлаа.

Жэй хэлж дуусахтайгаа зэрэгцэн Жонвоныг цээжиндээ наан чанга гэгч нь тэврээд авав. Тэгээд тэр нэг гараараа Жонвоны толгойг зөөлөн илэхдээ нүдээ аниад уруулаа Жонвоны чихэнд хүргэв.

- Дахиж битгий тэгж гэнэт алга болоорой.

Жонвоны чихэнд мэдрэгдэх Жэйн уруул, халуун амьсгал, тэгээд түүний сул бөгөөд зөөлөн хоолойноос болж Жонвон Жэйн хэлж буй зүйлд анхаарал тавих манатай байх ба аль болох өөрийгөө хянах гэж хичээж байх тэр үед Жэй түүнийг нэрийг хэд хэд дуудаж, гурав дахь дээр нь Жонвон ухаан орох шиг болон Жэй рүү харсан юм.

- А..Айн?

Жэй түүний нүүрнээс барьж аваад өөр лүүгээ харуулахдаа хөмсгөө бага зэрэг зангидна.

- Дахиж... ямар ч хэл сураггүйгээр, надад юу ч хэлэлгүйгээр битгий гэнэт алга болоорой. Ойлгосон уу?

- ... За.

Хэдий насанд хүрсэн ч хүүхэд шиг төрх нь хэвээрээ Жонвоныг ихээр өхөөрддөг Жэй түүний "за" гэдгийг сонсоод шууд л харц нь зөөлөрч инээмсэглэсээр буцаад Жонвоныг тэврээд авав.

Гэвч Жонвонд яг энэ мөч хамгийн их адармаатай байв. Тэр үнэндээ яг юу болоод байгааг бүрэн ойлгож чадахгүй байсан юм. Хэдий Жонвон Жэйд сайн байгаад, Жэй ч бас Жонвонд сайн ханддаг байж болох ч хамгийн чухал нь тэр Жэйн дотор юу болж байгааг мэдэхгүй. Жэй зүгээр л хэтэрхий нялуун, эелдэг хүн байж болно. Гэхдээ тэглээ гээд Жонвон шууд асуучхаж бас чадахгүй байсан юм. Хэлэх ёстой, хэлэхийг хүссэнээ айлгүй хэлчихдэг Жонвоны хувьд ингэтлээ эргэлзэж буй нь ч мөн анхных.

Гэхдээ... хэдий Жонвоны дотор гал буцалж, дайн болж байсан ч тэр яг энэ үед, яг энэ мөчийг хэсэг юу ч бодолгүй мэдрээд авъя гэж шийдсэн юм. Тэгээд тэр Жэйн энгэрт чанга тэврүүлэхдээ түүний цээжинд нүүрээ наагаад нүдээ анив.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now