☆ 06 ☆

72 22 3
                                    

Найзуудын өдөр

      Хачирхалтай нь Жонвон өөрийгөө Жэйд сайн гэдгээ хүлээн зөвшөөрснөөс хойш түүний дотор яагаад ч юм хөнгөрсөн юм шиг болчихсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

      Хачирхалтай нь Жонвон өөрийгөө Жэйд сайн гэдгээ хүлээн зөвшөөрснөөс хойш түүний дотор яагаад ч юм хөнгөрсөн юм шиг болчихсон. Үнэндээ Жонвон үүнээс илүү адармаатай болох байх гэж бодож байсан юм. Гэхдээ тийм байгаагүй нь түүний санааг илүү их зовоож байлаа.

- Жонвон..

- За?

- Хоёулаа зүгээр тэр хоёрыг хаяаад хоёулхнаа явчих юм уу?

Өвлийн амралтын дуусахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд Жонвон Жэй Жэйк Сонхүн хэд хичээл эхлэхийн өмнө нэг өдөр хамт гадуур гаръя гэж ярьцгаасан нь өнөөдөр юм. Гэвч тэдний уулзахаар товлосон цагаас хойш одоо 30 минут хэртэй өнгөрсөн байх ба Жэй Жонвон хоёрын кофе хэдийн мөснөөс өөр юм үлдээгүй байхад нөгөө талд Жэйк Сонхүн хоёроос сураггүй.

- Хоёр новш..

Жэй амандаа үглээд хажуу тийш Жонвоны мөрийг дэрлээд нүдээ анив. Хэдий Жонвонд сэтгэл нь өмнөхөөсөө илүү хөнгөрсөн юм шиг санагдах ч нөгөө талаараа өмнөхөөсөө ч бүр тайван байж чадахаа байсан юм. Жэйн жижигхэн үйлдэл бүр түүнийг догдлуулж байлаа. Санаандгүй гар шүргэлцэл, зэрэгцэн алхаж байгаад мөрөөрөө мөргөлдөх, олон хүн дунд хальт харц тулгарах гээд өмнө нь сүртэй хүлээж авах битгий хэл тоож ч байгаагүй тэр жижигхэн мөчүүд одоо түүний зүрхэнд амар амгалан ч өгөхөө больсон байв.

- Энэ хосууд одоо больмоор байна аа.

Сонхүн нүдээ анин толгой сэгсэрсээр тэдний урд сандал татан суухад Жэйк "харин тийм, найзуудаараа нэг уулзъя гэсэн биш энэ хоёр юу вэ?" гээд Сонхүний хажууд суулаа. Тэгтэл Жэй Жонвоны мөрөн дээрээс толгойгоо аваад Сонхүн рүү хөмсөг зангидав.

- Юу гэнэ ээ? Уулзъя гэж ярьсан цагаасаа 30 минут гаран хоцорчхоод ичихгүй ийм юм яриад байж байх гэж. Та хоёр л харин юу хийж яваад ирж байгаа юм?

Жэй үгээ дуусгахдаа харцаа Жэйк рүү шилжүүлэв. Харин Жэйк юу ч хэлэх бодолгүй нүүрэндээ гэнэн инээмсэглэл тодруулаад мөрөө хавчлаа.

- За за за, нэгэнт ирчихсэн юм чинь хэрэггүй юм ярьж байхаар явцгаая. Алив Ян Жонвон бос.

Өөрөө товлосон цагтаа өөрөө хоцорч ирчхээд түүнийгээ тоох ч үгүй шийдэмгий гэгч нь хэлээд босох Сонхүнийг мууран нүдээр дагуулан харах Жонвон. Харин Жэй Жонвон руу нэг харчхаад түүний гараас барин хамт бослоо.

- Дараагийн удаа ингэвэл ална гэж мэдээрэй.

Жэй тоглоомоор Сонхүн рүү нэг хяламхийчхээд Жонвоныг хөтлөн хажуугаар нь түрүүлээд гараад явахыг Сонхүн ардаас нь хэсэг харж байснаа хэлэв.

- Хаа... Жэй минь дээ. Дэлгэсэн ном шиг л бүх юм нь ил юм даа.

- Чи угаасаа Жэйтэй хамгийн удаан хамт байгаа хүн болохоор чамд л тийм байгаа юм биш үү? Би л лав юм хэлж мэдэхгүй л юм байна.

- Наадах чинь бол чиний тэнэгийнх.

Жэйк хөмсөг зангидан муухай харав. Харваас Жэйк Сонхүний хэлсэнд дургүйцэх нь илт байх ч Жэйкийн уураа илэрхийлж буй нүүрний хувирал нь огтхон ч аймаар санагдахгүй байгаад инээд нь хүрсэн Сонхүн түүний нүүрэн дээр нь нэг чанга инээчхээд түрүүлээд яваад өгсөн юм.

- ПАК СОНХҮН!!



Сонхүн бол Жэй Жэйк хоёрын мэдэх хамгийн нухацтай биш хүн.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now