☆ 10 ☆

68 17 2
                                    

Түүнийг бодоогүй өдөр

      Жонвоны утсанд "Жэй хён" гэж тэмдэглэсэн дугаараас дуудлага ирнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонвоны утсанд "Жэй хён" гэж тэмдэглэсэн дугаараас дуудлага ирнэ. Харин Жонвон орныхоо хажуу шүүгээн дээр чичрэн дуугарах утсаа үл тоон орон дээр хөлөө тэврээд сууж байлаа. Тэр яахаа мэдэхгүй байв. Тэд үерхдэггүй, Жэй Жонвоныг өөрт нь сэтгэлтэй гэдгийг мэдэхгүй, бас тэр үйлдэл Жэйн хүссэндээ хийсэн зүйл байгаагүй. Сонхүн ч түүнд Жэй тийм муу зуршилтай гэж хэлсэн хэдий ч Жонвон өөрийгөө яг яагаад байгааг ойлгохгүй байлаа. Тэр ийм зүйл мэдэрч байгаа өөртөө дургүй хүрч байв. Жонвон Жэйд юу мэдэрдгээ юу ч хэлээгүй, ямар ч үйлдэл хийгээгүй, үерхдэг ч үгүй хэрнээ танихгүй эмэгтэйгээс харамласан мэдрэмжээ ойлгохгүй байв.

Гэхдээ Жонвон хэзээ ч түүнд сайн гэдгээ хэлж чадахгүй гэдгээ ойлгосон. Тэр өдөр Сонхүн түүнд Жэй унтаад сэрэхээрээ сэргэнэ гэж хэлсэн ч Жонвон түүнийг нь хүлээж чадаагүй. Үнэндээ түүнд Жэйтэй ярилцах зориг байгаагүй юм. Жонвон үнэнээ ч хэлэх зориггүй байж Жэйг харамлаж байгаадаа өөрийгөө үзэн ядна. Жонвоны хувьд тэр хэзээ ч өөрийгөө Жэйтэй хамт төсөөлж байгаагүй, мэдрэмжээ хэлэх талаар бодож ч үзээгүй. Тэр өөрийгөө яасан ч Жэйн сонирхдог хүний түвшинд хүрэхгүй гэж боддог.

Учир нь тэр эрэгтэй, харин Жэй эмэгтэй хүн сонирхдог.

Тэр өдөр тэр явдлыг хараад Жонвон өөрийгөө хэр их шархалж болохыг ойлгосон. Тэгээд Жонвон шийдсэн юм. Өөрөө шархалж үлдэхээс өмнө, түүний Жэйг гэсэн сэтгэл нь улам гүнзгийрч түүнээс холдож чадахааргүй болохоосоо өмнө бүгдийг нь яг одоо байгаагаар нь орхино гэж.



Түүнээс хойш Жонвон Жэйгээс зайгаа барьж эхлэв. Яг таг шууд холбоогоо тасалчхаагүй ч Жэйг уулзах гэх бүрт хичээл ихтэй завгүй гэж, зурвасанд нь бараг л хариу өгөхөө болиод, сургууль дээр тааралдахаараа мэндлээд л өнгөрдөг болов. Гэсэн ч завсар л гарвал толгойд нь Жэй бодогдоод байсанд Жонвон өөрийгөө завгүй байлгах гэж клубд элсэн, сургуулийн янз бүрийн бүхий л үйл ажиллагаанд оролцож байлаа. Олон хүмүүстэй танилууд бас найзууд болж, ингэж явсаар гурван сар өнгөрөхөд тэд бараг л холбоогүй хүмүүс болсон байв.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now