☆ 03 ☆

93 22 3
                                    

Шинэ бөгөөд сонин.
Догдолмоор бөгөөд аймаар

      Үнэндээ Ян Жонвонд эмэгтэй эрэгтэй, эрэгтэй эрэгтэй, эсвэл эмэгтэй эмэгтэй хосууд байх хэзээ ч сонин байгаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үнэндээ Ян Жонвонд эмэгтэй эрэгтэй, эрэгтэй эрэгтэй, эсвэл эмэгтэй эмэгтэй хосууд байх хэзээ ч сонин байгаагүй. Яг хэзээнээс, яаж гэдгийг мэдэхгүй ч тэр нэлээн жоохон байхаасаа үүнийг хачин биш гэдгийг ойлгочихсон байсан. Тийм ч болохоор түүний эргэн тойронд ижил хүйсний хосуудын талаар сөргөөр хэлэх хүмүүс илүү хачин байдаг байсан юм.

Гэхдээ тийм гээд Жонвонд ижил хүйснийхээ хүнийг сонирхож байсан удаа ч бас байхгүй. Тэр зүгээр л... үерхлийн асуудлаас нэлээн хол байсаар ирсэн хүн. Ян Жонвоны хувьд "үерхэл", "хайр дурлал" гэдэг саяхныг хүртэл яг л хана босгоод нөгөө талд нь тавьчихсан юм шиг сэдэв байсан юм. Үргэлж л ийм байсаар ирсэн энэ сэдвийг хананы наана оруулж ирэхээс өөр аргагүйд хүргэсэн анхны хүн бол Жэй.

Үнэндээ Жонвон өөрийгөө Жэйд сайн гэдгийг хүлээн зөвшөөрөх тийм ч хэцүү байгаагүй.

Жонвон Жэйтэй танилцаад одоо 3 сар хэртэй өнгөрсөн ба энэ хугацаанд мэдээж түүний тайлбарлаж чадахгүй мэдрэмж мэдрэгдэж байсан үе олон. Жишээ нь хамгийн сүүлд Жэй болон түүний найзуудтай архи уусны дараа Жэйн гэрт анх удаа очсон үе. Үнэндээ одоогоос долоо гаран хоногийн өмнө л байсан юм.

Жонвон архи уух насанд хүрснээсээ хойш согтох хүртлээ ууж байсан удаагүй. Энэ удаа ч бас тэр тийм ч их уугаагүй учраас Жэйк Сонхүн хоёр хамгийн их уусан Жэйг түүнд орхиод зугтчихсан юм. Ядаж хүн чанартай юм болохоор ардаас нь түүний гэрийн хаягыг зурвасаар явуулсан тулдаа Жонвон Жэйг гэрт нь авчирч чадсан хэрэг.

Жэй түрүүн байснаасаа арай ухаан орсон бололтой орон дээрээ дээш харан хэвтэх бол түүний хажууханд Жонвон цааш харчихсан сууж байсан юм. Жэй түүний нуруу руу хэсэг ширтэж байгаад хоромхон зуур гараас нь барьж аваад өөр лүүгээ харуулахдаа дээрээ унагачхав. Жонвон баруун гарынхаа тохойгоор Жэйн толгойн цаана тулсан тулдаа л тэдний нүүр мөргөлдчихсөнгүй.

Тэдний нүүр хэдхэн сантиметрийн л зайд байв. Жонвон өрөөний гэрэл асаах товчлуурыг олоогүй болохоор зөвхөн ширээний гэрэл асаасан харанхуй шахуу өрөөнд тэд нэг нэгнийхээ нүд рүү чимээгүй гэгч нь ширтэж байлаа. Ийм уур амьсгалд Жэйн хагас ухаантай, ямар нэг илэрхийлэмжгүй мэт нүд нь шалтгааныг нь мэдэхгүй ч Жонвоны биеийг тэр чигт нь халуу дүүгүүлж, амьсгалахад бэрх болгоно. Энэ үед анх удаа Жонвоны зүрх галзуу юм шиг хүчтэй цохилж эхэлсэн юм. Тэр өмнө нь Жэйн үйлдлүүдээс болоод бага зэрэг ойлгомжгүй мэдрэмж авсан үе байсан ч ийм хэмжээний догдлол гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй энэ мэдрэмж анхных байв.

Жонвоны толгой доторх эмх замбараагүй болж, яахаа ч мэдэхгүй болсон тэр бушуухан босох гэсэн ч Жэй гэнэт түүний үсийг чихнийх нь араар хийхдээ хүзүүнээс нь зөөлөн барьж авсан нь Жонвоныг ямар ч хөдөлгөөнгүй болгов. Жэйн хүрсэн хэсэг нь яг л гал тавьсан мэт халуу оргиж зүүн талынх нь чих нь улаан лооль болтлоо улайсан ч өрөө харанхуй шахуу байснаас харагдаж чадаагүй юм.

- Хён-

- Ян Жонвон. Жонвонаа.. Манай Жонвон.. хөөрхөн юмаа.

Жэй Жонвоны үгийг таслан түүний нүүрийг зөөлөн илэнгээ инээмсэглэв. Тэдний нүүр ийм ойрхон байгаа дээр түүний нүүрэнд нь хүрэнгээ инээмсэглэх Жэйн төрх Жонвоныг яг л галзууруулах шахаж байв. Яг энэ нөхцөлд илүү удаан байвал гэнэт л дэлбэрчих юм шиг санагдсан Жонвон тэр дороо хурдацтай босон үг ч дуугаралгүй шууд л Жэйн гэрээс гүйх шахам гараад явсан юм.

Түүний гэрээс гүйн гарч ирээд зам дагуу алхаж байхдаа ч Жонвон яг юу болоод өнгөрснийг толгойдоо эргэцүүлж чадахгүй байв. Одоо ч түүний зүрх галзуу юм шиг цохилох бөгөөд дотор нь буцлах мэт л халуу оргино.

Жонвон хэсэг алхаж байгаад зогсов. Тэр маш ойр ойр хурдан амьсгалах ба уруул нь чичрэх аж. Тэгээд тэр доош сульдан унах мэт суухдаа өвдгөн дээрээ хоёр гараа тавиад толгойгоо доош унжууллаа. Дараа нь баруун гараа толгойныхоо ард тавив.

"Жэй хён... Намайг яг яачхав аа.."

Өмнө нь огт мэдэрч үзээгүй мэдрэмж. Шинэ бөгөөд сонин. Нэг талаараа нисэх мэт догдлол шиг хэдий ч нөгөө талаараа аймаар...

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now