☆ 09 ☆

59 15 4
                                    

Цохилт

     Тав дахь өдрийн орой 8 цаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

     Тав дахь өдрийн орой 8 цаг. Өнөөдөр Жонвон урьдынх шигээ Жэйтэй удаан хамт байгаагүй бөгөөд тэд өнөөдөр бараг л мэндлэх төдийгөөс өөрөөр тааралдаагүй юм. Жонвонд нэг л юм дутуу, хоосон санагдаж байв. Учир нь өмнөх өмнөх тав дахь өдрүүдэд тэд хичээл багатай байдаг учраас хичээлээ дуусчхаад хамт нэг газар орж хичээл хийх юм уу гадуур явж, маргааш нь амралтын өдөр гээд бүтэн өдрийг хамт өнгөрүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр Жэй түүний хажууд байгаагүй. Жонвон өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч тэр бага зэрэг гомдож байлаа.

Жэй яг үнэндээ түүнд ахлах ангийнхантайгаа уулзана гэж хэлсэн хэдий ч өнөөдөр ганцхан удаа толгойг нь илээд мэндлээд өнгөрсөн нь Жонвоныг цухалдуулж байв.

Тэр буйдан дээрээ хойш толгойгоо гэдийлгээд бодол болон сууж байтал утсанд нь зурвас ирэх сонстов. Жэй байж магадгүй гэж найдсан Жонвон ухасхийн утсаа авсан ч төд удалгүй нүүрний хувирал нь өөрчлөгдсөн юм.

Сонхүнаас ирсэн зурвас байлаа.

Сонхүн хён:
Жонвонаа, үнэхээр уучлаарай. Би үнэхээр буруу зүйл хийлээ. Түүнийг ингэж их уулгасан нь миний буруу. Тэгэхээр

Сонхүн хён:
Жэйг ирээд авчих тэгэх үү?

Жонвон:
Юу гэсэн үг юм? Яахаараа би?

Сонхүн хён:
Жэйк өнөөдөр аав ээжийндээ байгаа. Харин би одоо үргэлжлүүлээд 2-р шат руу энэ хэдтэй хамт явна. Жэй согтсон учраас хамт явах боломжгүй. Согтуу хүнийг ганцааранг нь таксинд суулгаад явуулчихаж бас болохгүй. Жэйн гэрт очиж үзсэн хүн Жэйк бид хоёр дээр нэмээд чи. Окэй юу?

Жонвон:
Би унтах гэж байна.

Сонхүн хён:
😭

Жонвон нүдээ эргэлдүүлээд нэг санаа алдлаа. Тэр үнэхээр гарах дургүй байсан юм. Гэсэн ч Жэй шүү дээ. Жонвон түүнийг ингээд орхичихож чадахгүй.

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now