☆ 11 ☆

73 17 1
                                    

Хүссэн ч хүслээр болохгүй байх нь

      Яг үнэндээ өнгөрсөн 3 сарын хугацаанд Жонвонд Жэйн талаар бодоогүй хором гэж байгаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яг үнэндээ өнгөрсөн 3 сарын хугацаанд Жонвонд Жэйн талаар бодоогүй хором гэж байгаагүй. Хичээлээ ганцаараа хийж суухад, өдрийн хоолоо идэхэд, гадуур хүмүүстэй явахад ч тэр Жэйг санагдуулаагүй зүйл гэж байхгүй байлаа. Түүнээс хол байх гэж хичээх тусам түүнийг санагдуулах зүйлс их, түүнийг мартах гэж хичээх тусам түүнийг илүү ихээр бодож байсан юм. Мэдээж энэ хугацаанд Жонвонд амар байгаагүй. Тэр анх удаа хэн нэгнийг тэгтлээ харахыг хүсэж, анх удаа хэн нэгнээс болж сэтгэлийн хямралд орж үзсэн. Тэгэх бүртээ Жонвон өөрийгөө ямар тэнэг болохоо гайхна. Өөрөө зайгаа барьчихаад тэвчиж чадахгүй сэтгэл санаагаар унаад.. Жэйтэй танихгүй юм шиг зөрөх бүртээ сэтгэл нь өвдөж байсан ч сүүлдээ Жэй түүнийг үл тоож эхлэхэд л Жонвон жинхнээсээ дотор нь зүсэгдэх мэт мэдрэмжийг авсан. Тэгээд л тэр үнэхээр бүх зүйл дууссаныг ойлгосон юм.

Гэхдээ...

Жонвон өнөөдөр Жэйн тэгж инээхийг хараад түүний хувьд биш Жэйн хувьд л бүгд дууссан байсныг ойлгов. Тэр өөрөө бүгдийг дуусгах гэж биш ердөө Жэйд л зам тавьж өгсөн хэрэг. Үнэн хэрэгтээ Жонвон хэзээ ч дуусгахыг хүсээгүй. Хүссэн ч тэр чадахгүй. Ян Жонвоны сэтгэл Жэйг мартахыг хүсээгүй юм.

"Би үнэхээр л тэнэг юм даа" гэж Жонвон дотроо бодно.

Би Жэй хёны хувьд ердөө л амьдралд нэг учраад өнгөрдөг хүмүүсийн нэг байсан байхад тэр миний хувьд нэг л мэдэхэд маш чухал хүн болчихсан байдаг. Хён яаж.. тэдгээр үйлдлүүдийг тийм амархан хийдэг байсан байна аа..? Яг л би түүний хувьд чухал хүн байсан юм шиг..

Жонвоны толгойд тэгтлээ дурсахгүйг хичээж байсан Жэйтэй хамт байсан үеүд зурсхийхэд нүдэнд нь нулимс хураад ирэв. Жоохон л удвал яг урсчих юм шиг санагдсанд Жонвон "угаалгын өрөө ороод ирье" гэж Хисынд хэлээд хурдхан шиг гарлаа.

Жонвон гадаа гарч ирээд хэсэг нүдээ анин зогсоход түүний сэтгэл арай дээр болов. Гадаа харанхуй хэдий ч хэдийн зун болчихсонг илтгэх халуун салхи түүний нүүрийг илнэ. Удалгүй ардаас нь хаалга нээгдэх сонсогдоход Жонвон Хисынийг байна гэж бодоод "хён гарч ирэх-" гээд эргэж харахдаа үгээ гүйцээж чадалгүй гацчихсан юм.

Хисын биш харин Жэй байлаа.

Тэр хаалгаар гарч ирээд элдэв сэтгэл хөдлөл үл мэдрэгдэх харцаар Жонвон руу чимээгүй гэгч нь харан зогсоно. Харин нөгөө талд маш олон янзын сэтгэл хөдлөл зэрэг зэрэг хүчтэй мэдрэгдэх Жонвоны зүрх дэлбэрэх гэж байгаа мэт л цохилж байв. Халуун салхи дээр нэмээд түүнд мэдрэгдэх сэтгэл хөдлөлөөс болж нүүр нь халуу шатна.

- Ингэж хараагүй нэлээн удчихжээ.

Хүйтэн хөндий хэрнээ эв хавгүй хэлэх Жэй. Харин түүний өөдөөс амнаас нь авиа ч үл гарах Жонвон. Жэй хоёр гараа өмднийхөө халаасанд хийгээд доош харсан хэвээр хэсэг чимээгүй байснаа ам нээлээ.

- Ян Жонвон..

Нэрийг нь зөөлөн хоолойгоор дуудахыг сонссон Жонвон сандарсандаа бага зэрэг цочисхийн шууд түүнээс харцаа бууруулан урагш харав. Зүгээр л Жэй түүний нэрийг дуудсан байхад.. зүгээр л түүний нэрийг.. Жэй дуудсанаас өөр зүйлгүй байхад ингэтлээ догдлох Жонвон өөрийгөө барих гэж хичээнэ. Цээжинд нь түг түг хүчтэй цохилох чимээ нь сонсогдчих вий гэж айсандаа цээжин дээрээ гараа чанга гэгч нь дараад нүдээ анин зогсож байтал гэнэт ард нь хөлийн чимээ улам ойртох сонсогдож, Жонвон эргэж харж амжаагүй байтал Жэй түүний араас тэврээд авах нь тэр. Тэр духаараа Жонвоны мөрийг дэрлээд, бэлхүүсээр нь гараа ороон чангалахад Жонвон сандарсандаа золтой л дуу алдчихсангүй.

Жонвон яг тэгээд тэр хэвээрээ хөдөлгөөнгүй гацчихсан юм. Тэр юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Ойлгох битгий хэл эргэцүүлж ч чадахгүй байсан юм. Нуруунаас нь төөнөх Жэйн биеийн халуун илчинд түүний бодлууд бүгд замхарч, толгой доторх нь балмагдаж эхлэв. Харин Жэй юу ч дуугарсангүй. Жонвон яахаа мэдэхгүй ойр ойрхон амьсгалж байтал Жэй хэсэг тэгж чимээгүй байсны эцэст удаанаар гараа суллаад түүнээс холдов. Жэй Жонвонаас холдсон ч одоо ч түүний биеийн халуун Жонвонд мэдрэгдсээр байлаа.

- Гадаа битгий нэг их удаарай.

Жэй түүний толгойг нэг зөөлөн илчхээд дотогш ороод явчихсан юм. Харин өөрийгөө хамаг хүчээрээ барьж, тэвчиж байсан Жонвон эцэст нь нэг бүтэн амьсгаа авах шиг болохдоо золтой л хөл алдаад уначихсангүй. Тэр халуу шатах нүүрэндээ хоёр гараараа хүрээд доош суулаа.

"Жэй хёныг мартаж чадна гэж боддог.. би яагаад ийм тэнэг юм бол оо.."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 23 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

koi no yokan | jaywonWhere stories live. Discover now