CHAPTER FOUR: ПАК ЖИМИН
Жонгүгийн талаас
Цагдаагийн машины дохио холдох сонсогдоно.
Пак Жимин гэгчийг айсандаа л ийм зүйл хийсэн байх гэж таамаглаж байлаа.
Угаасаа ямар ч эрүүл ухаантай хүн цагдаад хөөгдөөд явж байгаа нэгэнтэй өөрийгөө түгжихгүй шүү дээ.
Гэхдээ бодол минь өөрчлөгдчихсөн. Бяцхан залуу тэмтрэн явсаар гэрлийн унтраалга даран гэрэл асаах үед бодол минь тэр чигтээ эргэчихсэн юм.
Гэрэлд нүдээ арай хийн дасган эргэн тойрноо харахад хувцас солих өөрөө бололтой шүүгээ, мөн нэг урт сандал байрлах нь харагдана. Тэнэж явсаар бяцхан залуу луу харахад хараалд автан чулуу болчих шиг санагдав.
Гоо сайхны бурхан Афродит хүртэл шунаж дурламаар царайнд орших аянгын бурхан алдарт Зевс хүртэл өмнө нь мөхсөдөхөөр түүний хос хар нүд.
Айдас хүргэж, өвдөг чичрүүлмээр аа бас авч ир гэсэн бүхнийг нь хийж амьдралаа өгмөөр тийм л харц.
Ганц харцнаас нь болж өөрөө ч мэдэлгүй хамаг эрүүл ухаанаа алдах би.
Бардамналаар дүүрэн энэ хос нүдэнд гуниг айлчилбал ямар болох бол? Дайны бурхныг хүртэл өрөвдүүлж чадах болов уу? Хоосролоор дүүрэн энэ харцанд нь жаргал зочилбол яах бол? Зугаа цэнгэлийн бурхныг хүртэл атаархуулж чадах болов уу?
YOU ARE READING
Mission:247 | JIKOOK
Romance"Миний мөрөөдөл Сөүлийн хамгийн том банкыг дээрэмдэх байсан. Одоо бол миний мөрөөдөл чиний зүрхийг дээрэмдэх, хонгор минь"