CHAPTER NINE: ХЭРЭГГҮЙ ХҮН
Жиминий талаас
"Тэгэхээр уралдааны хувьд хоёр төрөл байдаг. Мотоцикл, машин. Мотоциклийн хувьд тодорхой зам зааж өгөөгүй. Уралдааны өөр өөр замууд байдаг. Сөүлээс гардгийн л би мэдэж авсан. Машины хувьд хуучин онгоцны буудал дээр болдог. Хамгаалалт өндөртэй, одоо хүртэл хэрхэн үзэгч болон оролцогчдодоо сонгодог гэдгийг олж мэдэж чадаагүй. Бас машины уралдаан нь хоёр төрөл. Нэгэнд нь сонирхогчид оролцож багахан хэмжээний бооцоогоор үздэг. Нөгөө дахь дээр нь нэгийн эсрэг нэг уралдаан явагддаг бөгөөд багаар үзэж их ялалт авсан баг нь бооцоогоо авах хэв маягаар явдаг. Бооцоо нь нэлээн өндөр бас дүрэм зөрчих хэрэг нэг хоёр удаа гарсан"
Намжүүн ах миний хэлсэн бүхнийг нэг бүрчлэн тэмдэглэн авах аж. Тэгээд хөлөө ачин суусаар "Уралдааныг хувьд ойлголоо. Өөр мэдэж авсан зүйл байна уу?"
Би толгой сэгсэрлээ.
"Тэгвэл Жонгүгийн хувьд тэр чамд хэр байна?"
Хүсээгүй асуулт. Хариулт нь олдохгүй уг асуултыг битгий асуугаасай гэж хүсэж байсан юм сан.
Би уралдаанд ажиллаад сар гаруй хугацааг өнгөрөөсөн байв. Гэсэн ч Жонгүг бид хоёрын харьцаа огтхон ч өөрчлөгдөөгүй.
Уралдаан болгон дээр түүний ирдэг гэж бодсон ч үгүй байсан тэр маш завгүй байдаг. Тараад хамт хоол идье, ярилцъя гэх мэт юм ярих ч ажилтай болчихлоо гээд Кэй юм уу, Бомгюд намайг үлдээгээд яваад өгчихдөг.
YOU ARE READING
Mission:247 | JIKOOK
Romance"Миний мөрөөдөл Сөүлийн хамгийн том банкыг дээрэмдэх байсан. Одоо бол миний мөрөөдөл чиний зүрхийг дээрэмдэх, хонгор минь"