CHAPTER ELEVEN: УТСАН ХҮҮХЭЛДЭЙ
"Хэр байна даа, дасах нь уу?"
Машин барьж байхдаа гараа гэмтээчихсэн Бомгюгийн гарыг боож байтал араас дуулдах Жонгүгийн хоолой.
Энэ газартай танилцаад аль хэдийн арав гаруй хоночихсон байх аж. Дассан уу гэж үү? Тийм ээ, шинэ газарт удаан дасдаг би энэ газарт маш хурдан дасан зохицоод байсан юм. Дөнгөж дөрөв дэх удаагаа шахуу энд ирж байгаа ч аль хэдийн хүмүүс ч тэр, эргэн тойрон минь ч танил болчихсон байв.
Би мөрөө хавчсаар "Оролдож л байна"
Жонгүг ард минь ирэн миний мөрийг барьж өгөнгөө "Ашгүй дээ, өөр хүсэж байгаа зүйл байвал надад хэлээрэй" хэмээлээ.
Бомгюгийн боолтыг хийж дуусахад "Пак эмч байгаа болохоор амар байна шүү. Өмнө бол иймэрхүү гэмтэл дээр байн байн эмнэлэг ороод байх ядаргаатай байсан. Баярлалаа, Жимин ах аа"
Намайг хариу хэлэх гэж байхад Жонгүг үгийг минь таслан "Чамд бол Пак эмч битгий давраад бай" гэхэд Бомгю Жонгүг лүү муухай харж байснаа гэнэтхэн "Нээрээ маргааш Жимин ахыг авчирч болохгүй юу?" хэмээв.
Маргааш уралдаантай гэж хэлээгүйг санан гайхан Жонгүг лүү хараад "Маргааш уралдаантай юм уу?"
"Тийм ээ"
Бомгю өмнөөс нь хариулахад Жонгүг Бомгю луу ширүүн харц шидэлсээр "Байхгүй ээ, Гюү андуурч байгаа юм. "
YOU ARE READING
Mission:247 | JIKOOK
Romance"Миний мөрөөдөл Сөүлийн хамгийн том банкыг дээрэмдэх байсан. Одоо бол миний мөрөөдөл чиний зүрхийг дээрэмдэх, хонгор минь"