CHAPTER TEN: ГЭРЛЭЛТ
Бичээчийн талаас
Тэнгэр хангинаж, ширүүн бороо асгарах гэж буй дохиог өгнө. Таван тойрог, эргэлтүүдээр дүүрэн нисэх онгоцны буудлын зам нэмээд тусгайлан бэлдсэн саадууд.
Хоёр талын ялалтын тоо Жиүний хүмүүсийн бохир тоглолтын ачаар тэмцэж эцсийн уралдаан нь тэд байв.
Гараан дээр хар өнгийн гоёмсог McLaren 720S GT3 болон улаан өнгийн Porsche GT2. McLaren буюу Жонгүгийн машины хувьд мэргэжлийн уралдаанд зориулсан, өндөр үзүүлэлтээрээ алдартай бол Жунины Porsche GT2 түүнээс нээх ялгараад байх зүйлгүй ба Жунин шиг туршлагатай нэгэнд төгс зохицдог унаа аж.
Анх удаагаа уралдаж буй мэт мэдрэмжээ дахин амтлах Жонгүг. Түүний оюун ухаан уралдаан дээр төвлөрч үл чадна. Толгой нь хоосон оргиж, зүрх нь сандралаар идэгдэж, амьсгал нь айдсаар боогдоно.
Үүнийг нь аль хэдийн анзаараад авсан байх өрсөлдөгч Жунин. Тэр өөртэй дэндүү итгэлтэй байсан юм. Асар их хожигдлын эцэст энэ удаа л Жонгүгийг буулгаж чадна гэдэг бодол толгойг нь дүүргэж, зүрхийг нь хөөргөж, ялалтын амтыг тэр аль хэдийн мэдрээд эхэлсэн байв.
Хөдөлгүүрийн дуу чангарсаар... Үзэж буй үзэгчид өөрсдөө уралдаж буй мэт мэдрэмжийг аван эхлэл болон төгсгөлийг тэсэн ядан хүлээгээд байлаа. Хоёр машин торонд хоригдсон араатан шиг архиралдан суллагдах үеэ тэсэн ядан хүлээх аж.
YOU ARE READING
Mission:247 | JIKOOK
Romansa"Миний мөрөөдөл Сөүлийн хамгийн том банкыг дээрэмдэх байсан. Одоо бол миний мөрөөдөл чиний зүрхийг дээрэмдэх, хонгор минь"