Six

155 29 3
                                    

CHAPTER SIX: Ким Намжүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

CHAPTER SIX: Ким Намжүн

Зуны нэг дуртай зүйл бороо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зуны нэг дуртай зүйл бороо. Зуны нэг дургүй зүйл хэт их бороо орох.

Өглөөхөн л шарж байсан нар ажлаасаа гарахад алга болж тэр олон хар үүлнүүдийн цаана нуугдсан харагдана.

Шүхэр авч гараагүй дээ багахан санаа алдаад, таксины буудал хүртэл гүйхээр шийдэн эмнэлгээс гарах гэтэл гараас минь хэн нэгэн татах нь тэр.

Том алаг нүд, буржгар хар үс, өндөр хамар.

"Шүхэр байхгүй юм уу?"

Халуунд байтугай хүйтэнд ч нэн нэгнийг хайлуулж чадам тийм хоолой.

Толгой сэгсэрчихээд таних эсхээ бодон зогслоо.

Тэр над луу шүхэр сунгаад "Намайг жолооч маань ирж авах болохоор, энэ шүхрийг хэргэлж болно оо"

Сунгасан бор шүхрийг нь аваад баярласнаа илэрхийлэн түүнийг орхин гарав.

Таксинд суусан хойно оо санасан юм.

Жонгүг билүү? Түүний найз шиг санагдана.
Сөүл ч нээрээ үнэхээр жижигхэн юм аа.

Намжүн ахын ажил манай ажлаас нээх зайтай биш болохоор хурдан ч ирэв.

Хэлтэсийн өмнө буухдаа хүйтэн бороонд ажрах ч юмгүй жагсаад зогсцгоох сонсогчдыг харлаа.

Нүднээс гал цог мэдрэгдэж, эрч хүч ундрах нь харагдах, хүссэн мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийн жаргал. Энэ мэдрэмжийг хүсээд ч мэдэрч чадахгүй нь харамсалтай.

Mission:247 | JIKOOKWhere stories live. Discover now