Twelve

201 29 13
                                    


CHAPTER TWELVE: АЖИГЛАГЧ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

CHAPTER TWELVE: АЖИГЛАГЧ

Жонгүг Жимин лүү ширтэж байснаа гэнэтхэн "Тэхён хоёулхнаа ярилцаж болох уу?" хэмээв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүг Жимин лүү ширтэж байснаа гэнэтхэн "Тэхён хоёулхнаа ярилцаж болох уу?" хэмээв.

Тэхён толгой дохиод тэр хоёр цаана харагдах бор хаалгатай өрөө лүү орцгоолоо. 

"Ким Тэхён, ямар хараал идмэрээ бодоод байгаагаа надад тайлбарлаж болох уу?"

Тэхён санаа алдсаар "Анзаарсан бол тэр гэрээсээ явчихсан. Магадгүй ажлаа ч хаясан байх. "

"Тэгээд? Сул дорой байдлын ашиглаж нэг шөнийг өнгөрөөхөөр авчирсан юм уу?"

Жонгүгийн үгэнд Тэхён инээсээр "Би чи биш л дээ, Жонгүг. Санаж байвал америкаас ирэх уралдаанчдын ирэх цаг ойртчихсон. Одоо бидэнд түүн шиг боломжийн эмч олдоно гэдэг худлаа. Бас чамд түүнээс хүсээд байгаа зүйл байгаа санагдах юм."  хэмээв.

Жонгүг Тэхёний үгийг хэсэг бодон зогсож байснаа "Гэрээсээ явлаа гээд Жиминий тэр бардам зангийн цайз нь сүйрчихнэ гэж байхгүй л дээ. "

"Насаараа мөнгөөр угжуулаад өсчихсөн түүн шиг хүн мөнгөний төлөө одоо бол юу ч хийнэ. Уралдааны хажуугаар жоохон зугаацаж байгаад л явуулахад чамд алдах зүйл байхгүй."

Зугаацах.. Энэ үгийг сонсох даруйд Жонгүгийн нүүрэнд тод тодоос жуумалзалт тодрох аж. 

"Энэ мөчийг ашиглаж түүнийг буцааж авчрах тал дээр ярилц. Бас Күүк, битгий яарч дайраад үргээчхээрэй"

Mission:247 | JIKOOKWhere stories live. Discover now