EPISODE TWO

291 39 5
                                    

SUNOO's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

SUNOO's POV

Гэрийн үүдээр орж ирэхэд аав ээж хоёр зөрөөд гарах гэж байгаа аятай зогсож байлаа.

"Хаачих гэж байгаа юм бэ?"

"Олон жил уулзаагүй найзуудтайгаа уулзлаа"

"Ямар найз?"

"Хэлсэн ч чи санахгүй шүү дээ. Чамайг 4 нас гарантай байхад бид хөршүүд байсан... санаж байна уу? Чи охинтой нь өдөр шөнөгүй тоголдог, бүр хамт хонодог байсан шүү дээ"

Миний санахгүй зүйлсийг яриад байсан учраас царайгаа бага зэрэг ярвайлган "санахгүй байна аа... за за, сайхан хөгжилдөж байгаад ирээрэй" гэсээр өрөө рүүгээ алхахад аав ард "энэ муу золиг" хэмээн инээсээр үлдэнэ.

*****

"Чи гэхдээ угийн ийм ааш муутай юм уу?"

Ард алхаж байсан Ханна ийн асуух бол түүний ээлжит утгаггүй асуултаас залхан "чи тэгвэл угийн ийм залхмаар юм уу?" хэмээн түүн рүү муухай харахад над руу харах ч үгүй анги руу орчихов.

Үнэндээ түүнийг хэд хоногийн өмнө шилжиж ирэхэд нь хараад л шууд түүний хэлдгээр урьд өмнө нь түүнтэй уулзаж байсан ч юм шиг санагдсан. Нэг тийм дулаахан, тав тухтай мэдрэмж?

Гэхдээ түүний надаас асуудаг утгаггүй асуултууд уурыг минь бага зэрэг хүргэдэг. Бас фракцынхаа хэдээс өөр хүмүүстэй харьцахыг хүсдэггүй, хүнтэй юм яриад байдаггүй над шиг хүнд тийм сониуч, их ярьдаг төрлийн хүн таалагддаггүй болохоор түүнд өөрийн эрхгүй жаахан муухай хандаад байгаа.

*****

"Сонү хуучны найзтайгаа уулзахад бэлэн биз дээ?"

Гутлаа өмсөж дууссаныхаа дараа ээж рүү асуулт нэхсэн харцаар харахад "би хэдэн хоногийн өмнө ярьж байсан шүү дээ. Чиний бага байхдаа байнга тоголдог байсан охин. Найзуудтайгаа уулзлаа гэж гардаг орой аав бид хоёр чинь тэр охины гэрт очсон. Тэгээд хэдэн цаг ярьж суусны эцэст тэднийх манай хөрш болж нүүж ирэхээр болсон. Чи бас л санахгүй байх. Гэхдээ тэднийх чамайг 6 нас хүрдэг жил чинь гадаад рүү нүүгээд, жил гарангийн өмнө л ирсэн болохоор охин нь Солонгос соёл, газар энэ тэрийг сайн мэддэггүй юм байна лээ. Тэгэхээр миний хүү багынхаа найзад сайн туслаж байгаарай"

SarangWhere stories live. Discover now